Tag Archives: Онцлох

June, 2023

  • 28 June

    Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрлээ

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа хүрээнд “Чайна энержи” группийн төв байранд зочилж, тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Гашуунсухайт боомт болон БНХАУ-ын Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэх талаар илэн …

  • 26 June

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин боомт дахь Монголын эзэмшлийн газрыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах саналыг тавилаа

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Тяньжин хотод ажиллаж, Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Ерөнхий сайд Тяньжин боомтод ажилласан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг авто зам, төмөр замаар холбох төдийгүй Монгол Улс далайд гарцтай болох зорилттой холбоотой юм. Монгол Улс Тяньжин …

  • 26 June

    Д.Амарбаясгалан: Улсад 2,6 их наяд төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллага үнэн зөв, шуурхай шийдвэрлэх хэрэгтэй

     Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д ажиллав. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах санаачилгууд гарч 2014 онд концессын гэрээгээр “Кью Эс Си” ХХК-д өгсөн байдаг. Тус компани нь барих, ашиглах, шилжүүлэх гэрээгээр зургаан төсөл хэрэгжүүлэх байсан ч 2015 онд гэрээний нөхцөлийг барих, шилжүүлэх болгон өөрчилжээ. Гэрээний хэрэгжилтэд …

  • 23 June

    Л.Оюун-Эрдэнэ: Хотоо зөв төлөвлөөгүйн алдааг засахгүйгээр цааш явбал байдал улам хүндэрнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторууд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого алдагдсан шалтгаан, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 48 хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, …

  • 22 June

    Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих холбоотой “Санамж бичиг” байгуулав

    Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр /2023.06.22/ БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих холбоотой хамтран ажиллах  “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн М.Түвшинбаяр, БНСУ-ын  Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын Дэлхийн нийгмийн халамжийн солилцооны нийгэмлэгийн Тэргүүн Ян Чун Ян нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Санамж бичгийг  хоёр  тал харилцан итгэлцэл, шударга …

  • 21 June

    Ж.Сүхбаатар: БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сард орж ирнэ

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанд авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн явцын талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Бид 2023 ондоо багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. БНСУ-д …

  • 20 June

    У.Хүрэлсүх: Төр, засаг, ард түмэн онцгой байдлын алба хаагчдаараа үргэлж бахархдаг

     Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, …

  • 20 June

    МАЛЧИД:Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 15 дахь “Өглөөний уулзалт”-аа Баянхонгор аймгийн малчдын төлөөлөлтэй хийж байна. Ерөнхий сайд малчдад улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар танилцуулж мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар санал солилцож байна. Шаргалжуут 8-р багийн малчин Р. Жаргалсайхан: Мал мах, түүхий …

  • 15 June

    С.Бямбацогт: Орон нутгийн нислэгийг сэргээж, тарифыг 2-2.5 дахин буурууллаа

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийн сэргэлт, тарифын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам агаарын тээврийн либералчлах бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МИАТ ТӨХК  долоодугаар сарын 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий  чиглэлд …

  • 14 June

    Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө. Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон …

  • 12 June

    Л.Оюун-Эрдэнэ:Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдыг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын …

  • 12 June

    Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас болж ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна. Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ. Уулзалтад оролцож байгаа ажилтан, албан хаагчид  байр сууриа илэрхийллээ. Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа: Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг …

  • 12 June

    Х.Нямбаатар: Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан ашигтай байх зарчим барьж ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  байрлах  Зөөвч –Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар“Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан …

  • 7 June

    Д.Цэнд-Аюуш: Манай улсад шүд цоорлын эмгэг дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш нийслэлийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй “Шүд” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, найман дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинет, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд одоогоор 1339 эмч амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж …

  • 5 June

    Б.Батцэцэг: Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаач, удирдлагуудтай хийж байна. Хими, хими технологийн захирал Л.Жаргалсайхан “Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитой. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь …