Tag Archives: Онцлох

May, 2023

  • 24 May

    Долоодугаар сараас эхлэн орон нутгийн 9 чиглэлд нислэг үйлдэнэ

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ чиглэлээр ЧУХАЛ ШИЙДВЭР гаргалаа. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Ирэх 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж, эдийн засгаа солонгоруулах, уул уурхайн бус салбарыг эрчимтэй хөгжүүлэх талаар бодлого, шийдвэр гарган ажиллаж байна. Энэ хүрээнд орон …

  • 24 May

    Монголын эрэгтэйчүүдийн холбооноос “Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

    Монголын эрэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус холбооноос өнөөдөр 20 жилийн ойн хүрээнд  “Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Жендерийн үндэсний хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Боловсролын газарт ажилладаг …

  • 24 May

    Дотуур байранд амьдардаг хүүхдүүд үл хайхрах хүчирхийллийн хохирогч болж байна

    “Сурч боловсрох эрх: Дотуур байр” үндэсний II зөвлөгөөн өчигдөр /2023.05.23/ зохион байгуулагдлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийг хангах үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Хүний эрх-Дэвшилтэт бодлогын хүрээлэн”, Монголын хуульчдын холбооны Хүний эрхийн дэд хороо, “Хил хязгааргүй хуульчид” ТББ хамтран зохион байгуулсан тус зөвлөлдөх уузалтад салбар бүрийн 70 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа. …

  • 23 May

    Төрийн өмчит компаниуд, аж ахуйн нэгжүүдийг хувийн хэвшилтэй зэрэгцүүлж өрсөлдүүлэхгүй гэдгийг Ерөнхий сайд зарлалаа

    Дэлхий нийтийг түгшээсэн Коронавирус цар тахал нь Монгол улсыг ч мөн тойролгүй дайраад гарсан билээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал олон ААН-үүдийг үүд, хаалгаа барихад хүргэж, санхүүгийн маш том дарамтад оруулж байв. Харин эдийн засгийн хүнд нөхцөлтэй тухайн үед Монгол Улсын Засгийн газраас  тодорхой арга авч байсан нь иргэдийн ачаанаас бага ч болов хөнгөлж өгсөн юм. Тухайлбал, ус болон …

  • 22 May

    Засгийн газар “Чингис”, “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа

    Монгол Улсын Засгийн газар  2012 оноос  2015 он хүртэлх хугацаанд “Чингис”, “Дим Сам”, “Мазаалай”, “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад” бондуудыг олон улсын зах зээлд  гаргасан. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард, 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл 132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард, 2012 онд …

  • 22 May

    АТГ: БЗС-ийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг байсан зөрчил илэрсэн

    Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр /2023.05.22/ Боловсролын зээлийн санд хийсэн шалгалт, илэрсэн зөрчлүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн“Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд АТГ өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санд шалгалт оруулж, тодорхой зөрчлүүд илэрсэн. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд: Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил …

  • 22 May

    З.Бат-Эрдэнэ:Багш нарын ипотекийн зээлийн хүүг 6 хувийн рүү шилжүүлж өгмөөр байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” эхэллээ. Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцож байна. Нийслэлийн СБД-ийн 1-р сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг …

  • 22 May

    Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар албан ёсны уулзалт, хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Уулзалт, хэлэлцээ үр дүнтэй болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач ач холбогдолтой болсон гэдгийг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө …

  • 19 May

    Жолооч нар товчоодоор нэвтэрсэн цахим төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байна

    Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарсны дагуу Зам тээврийн хөгжлийн яам өнгөрөгч оны 10-р сараас эхэлж төлбөр авах цэгүүдийг цахимжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл иргэдийн ярьж заншснаар хот, орон нутгийн замруу орж гарах товчоогоор нэвтэрхэд суудлын тэрэг 1000 төгрөг төлдөг байсан бол үүнийг бэлнээр авахаа больж таны авто машины дугаараар …

  • 18 May

    Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аян эхэллээ

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан …

  • 17 May

    С.Эрдэнэбат:Төсвийн тодотгол хийж, цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн

    МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрийн талаар тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн оны сүүл болон энэ оны эхэнд цалин хөлс нэмэгдүүлэхэд соёл урлаг, МСҮТ зэрэг салбаруудын цалинг өөрсдийн санхүүжилтээр нэмэгдүүлэх боломжтой болгох байдлаар орхигдуулж огт нэмэгдээгүй үлдсэн. Тухайлбал соёл урлагийн салбарын дундаж цалин 760,000 төгрөг, үйлчилгээний ажилчид нь 565,000 төгрөгийн цалинтай байна. Мөн боловсролын салбарт гэхэд цалин харилцан адилгүй буюу …

  • 17 May

    Ч.Номин: Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг БШУ-ны салбартай дүйцүүлж нэмнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.05.17/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригдаж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан соёлын яамгүй байснаас үүдэн гарсан асуудал. Соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байгаа. Ер нь дундаж цалин …

  • 16 May

    М.Баяраа: УДЭТ-ын өмнөх талбайн тохижилт долоодугаар сард дуусна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүр хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл  УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил  цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын …

  • 16 May

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт эхэллээ

    Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” энэхүү төсөлд ХНХЯ-ны Салбарын хяналтын газар хамтран оролцож байгаа бөгөөд төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт өнөөдөр …

  • 15 May

    Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” cэдвээр илтгэл тавьж, дэлхийн дахин, эдийн засгийн нөхцөл байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүд хэрхэн хэрэгжиж байгааг онцлон ярилаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийв. Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, цалингийн шатлалыг …