Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг Ерөнхий сайд …
Tag Archives: онцлох
April, 2023
-
24 April
Дуучин Б.Октябрийн “Гэгээн” цомгийн баяр боллоо
Нийтийн дууны салбарт хүч түрэн гарч ирж байгаа залуу дуучин Биндэръяагийн Октябрийн “Гэгээн” цомгийн баяр энэ сарын 22-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай боллоо. “Гэгээн” цомог 14 дуунаас бүрдэж байгаа бөгөөд олны сэтгэл зүрхэнд хоногшсон “Цэнхэр хангай нутаг”, “Намрын дурсамж”, “Насан туршийн хайр,” “Ааваа дурсана” зэрэг дуунууд багтжээ. Дуучин Б.Октябрь ““Гэгээн” цомгийн баяр сайхан болж өндөрлөлөө. Миний уран бүтээлийн цаашдын …
-
20 April
С.Эрдэнэбат: Авлига, хээл хахуультай тэмцэж төвлөрүүлсэн мөнгийг ард түмэнд бодит цалин хөлс, орлогод зарцуулах шаардлагатай
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн цалин хөлсний асуудлаар ярилцлаа. – Манай улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн үнэлэмж ямар түвшинд байна вэ? – Монгол улсад хөдөлмөрийн үнэлэмж маш муу байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийн хувьд аваад үзэхэд манай улс Ази Номхон далайн бүсдээ нэлээд хойгуур үнэлэгдэж байгаа. Цагийн хөдөлмөрийн доод хэмжээ үндсэндээ НЭГ долларт ч хүрэхгүй байна. Дундаж цалин 1.590.000 …
-
18 April
П.Эрдэнэжаргал: Чадвартай, залуу сувилагч нар ажлаасаа гарч, гадагшаа дайжиж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй …
-
17 April
А.Дашням:Улаанбаатар хотод газар хөдлөлтийн долоон хагарал байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Тэрбээр “Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар болон хот орчмын бүс нутагт 404 удаа газар хөдөлсөн. Үүнээс нэг магнитудын хүчтэй газар хөдлөлт 234, 1-1.9 магнитуд 148, 2-2.9 магнитудын газар хөдлөлт 18, гурваас дээш магнитудын газар хөдлөлт дөрвөн удаа болсон байна. …
-
17 April
Ү.Оюунзул:Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC барилга, байгууламж барихгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул мэдээлэл хийлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “2009 онд НИТХ-ын тогтоолоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 1280 га талбайтай баталсан. Гэвч 2014 онд 307 га хасагдаж, 973 га талбайтай баталсан юм. Үүнээс 183 га-д нь ерөнхий төлөвлөгөө баталж, энэ дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийж байгаа. Улс, …
-
17 April
Жюү жицүгийн “CONDITION CUP- 2023” тэмцээн эхэллээ
“ШинэСэгэ Мед” компани “Монголын жюү жицүгийн холбоо”-той хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “CONDITION CUP-2023” тэмцээн өнөөдөр /2023.04.17/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ. “CONDITION CUP-2023” тэмцээнийг нээж “Шинэсэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа, “Монголын жюү жицүгийн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ нар үг хэллээ. “ШинэСэгэ Мед” компанийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа тэмцээнийг нээж үг хэлэхдээ “ Та бүхэнтэйгээ хоёр дахь жилдээ уулзаж …
-
13 April
Х.Нямбаатар:БНСУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэд хэдэн хүнийг албадан авчирна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “ “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийн талаарх мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд өгсөн, тэр нь батлагдсан …
-
11 April
С.Бямбацогт: Замын чанарт онцгой анхаарч, даац хэтрэлттэй хатуу тэмцэнэ
Өнөөдөр /2023.04.11/ Зам,тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллаж, үүрэг даалгавар өглөө. Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд авто замын салбарт “Чанартай зам чансаатай засвар арчлалт” зорилтын хүрээнд тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн ээлжит засварын ажил хийдэг 2 машин, эвдрэлийн тоо хэмжээ тогтоох машин зэрэг дэвшилтэт технологиор Их засварын ажлыг эхлүүлэхээр …
-
11 April
“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум эхэллээ
Монгол Улсад орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаа, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Удирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран зохион байгуулж буй “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” үндэсний форум өнөөдөр /2023.04.11/ Удирдлагын академийн Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төвийн …
-
10 April
Олон улсын стандартад нийцсэн Түр хамгаалах байрыг Баянзүрх дүүрэгт байгуулна
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байрыг Баянзүрх дүүрэгт бий болгохоор барилгын шавыг өнөөдөр тавилаа. Монгол Улсын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, түүний нийслэл дэх салбар зөвлөл, НЗДТГ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барих уг байр нь нэг дор 40, шаардлагатай тохиолдолд 80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Бүх насныханд үйлчилгээ үзүүлэх боломжтой …
-
10 April
Д.Алтанцэцэг: Дэлхийн том брэндүүд БНХАУ-аас ноолуур авдаг байсан бол ковидтой холбоотойгоор Монголоос авч эхлээд байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уул уурхайн бус экспортын салбарынхантай ээлжит “Өглөөний уулзалт”-аа хийлээ. Улс оронд хамгийн олон ажлын байр бий болгодог тус салбарынханд эдийн засгийн нөхцөл байдал, бизнесийн орчныг дэмжих Засгийн газрын бодлогыг танилцуулж, ярилцлаа. Манай улсын 704 аж ахуйн нэгж дэлхийн 55 улсад 234 нэр төрлийн уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргасан байна. Монгол Улсын нийт экспортын 93 хувийг …
-
6 April
“Хөдөлмөр” хотхон хүүгүй, урьдчилгаагүй, компанийн хувь лизингээр байртай болох боломжийг олгоно
Өнөөдөр барилга бүтээн байгуулалтын Сүмбэр цамхаг ХХК болон Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нарын хамтарсан “Хөдөлмөр” хотхоны шав тавих ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Сүмбэр цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Дэлгэрмаа “Тухайн нутаг дэвсгэр Монгол Улсын анхны тоосгоны үйлдвэр байсан газар. Барилгачин бид нарын анхны хана босгох ажил тоосго. Тоосгоны үйлдвэрийн суурин дээр манай компанийн төсөл хэрэгжих болсонд баяртай байна. …
-
6 April
С.Бямбацогт: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хугацаанд нь дуусгахгүй бол хатуу хариуцлага тооцно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.04.06/ Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагынхантай уулзлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусаж, ашиглалтад орох байсан. Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, …
-
6 April
Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнууд цалингаа 50–иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа
Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 онд байгуулсан “Хамтын хэлэлцээр”-ийн биелэлт хангалтгүй байгаа тул Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос жагсаал, цуглааныг өнөөдөр /2023.04.06/-нд Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Жагсаалд Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны шинжлэх ухааны байгууллага, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын багш, ажилтан оролцлоо. …