Tag Archives: онцлох

August, 2016

  • 9 August

    Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа

    “Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа. Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ. Харин 57 кг-ийн жинд алтан …

  • 8 August

    Аавуудын баярын өдөр тохиож байна

    “Аав нарын өдөр”-ийг жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон. Тиймээс өнөөдөр аавуудын өдөр тохиож байна. Манай улс “Аав нарын өдөр”-ийг тэмдэглэдэг 18 дахь орон бөгөөд 12 дэх жилдээ энэхүү баярыг тэмдэглэж байна. Энэ баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болж байжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй …

  • 5 August

    Ж.Эрдэнэбат: Төсвийн байгууллагууд Монголдоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар өнөөдөр Төрийн ордонд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төлөөлөгчид салбартаа тулгамдаж буй асуудал цаашдын шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн санаа бодлоо хуваалцсан юм. Төр засгаас мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчдийг …

  • 4 August

    Ц.Сандуйг чөлөөлж, “албан тушаал наймаалцдаггүй” гэдгээ батлаач

    Сонгууль сайхан болж өнгөрсөн. Маргах юмгүй. Ард түмэн эрх баригчдаас үнэхээр “залхсан” байсан учраас тэдэнтэй хариуцлага тооцож, тухайн үеийн сөрөг хүчин байсан Монгол Ардын намд үнэмлэхүй ялалтыг өгсөн билээ.  МАН ч ялалтынхаа гавьяаг эдэлж, Засгийн газар, дэд сайд, агентлаг, төрийн нарийн бичгийн дарга, хэлтэс, албадын дарга … гээд л албан тушаалын томилгоонууд хийсээр байна. Харин энэ бүгдийг хөндлөнгөөс ажиглаж суухад …

  • 3 August

    УИХ-ын анхдугаар чуулган -ТАЗ-ийн орон тооны гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж өндөрлөлөө

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн /2016.08.03/ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлаар гурав хоногийн завсарлага авсан байсан бөгөөд завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан тус бүлгийн дарга С.Эрдэнэ намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг дахин илэрхийлсний дараа хэлэлцүүлэг үргэлжилсэн юм. Нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын …

  • 2 August

    Н.Энхбаярыг өмгөөлөх дөрвөн өмгөөлөгч саналаа ирүүллээ

    Авлигатай тэмцэх газраас 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “…сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч… өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн. Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос гаргасан мэдээллийн хүрээнд …

  • 1 August

    Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдлээ

    Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 29, 30-ны өдрийн хуралдаанаас П.Сэргэлэн, Г.Мөнхбаяр, А.Цогцэцэг, П.Ганхүү нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсноор Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдлээ. Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн, сайд нар  яамны тамгаа хүлээн авч, ажилдаа орлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн; Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын …

July, 2016

  • 30 July

    Засгийн газрын дөрвөн гишүүнийг томилж, шинэ Засгийн газрыг бүрдүүллээ

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 17 цаг 35 минутад 53.6 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод хуралдахаар болсон тул хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм. Ингээд байнгын хороодын хуралдааны дараа 20 цаг 54 минутаас Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, эхлээд Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай …

  • 29 July

    Сүсэгтэн олон та бүхнийг “Бумбын тахилга”-д урьж байна

    2016 оны 07-р сарын 29-ний өдрийн хөтөлбөр 08:00 Замбала бурханы бумбаны тахилга /уншлага/ 09:00 Дарь эхийн бумбаны тахилга /уншлага/ 10:00 Лусын бумбаны тахилга /уншлага/ 10:30 Күндэлин Ренбүчи “Бодь мөрийн зэргийн хураангуй” Ламрин дүйдон айлдана. 13:00 Завсарлага 14:00 “Чойжил”бурханы “Жонон” даган соёрхол айлдана. 18:00 Тухайн өдрийн хурал өндөрлөнө. 2016оны 07-р сарын 30-ний өдрийн хөтөлбөр 08:00 Күндэлин Ренбүчи “Бодь мөрийн зэргийн хураангуй” …

  • 27 July

    Сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо

    УИХ дахь МАН-ын бүлэг анх Засгийн газарт сайдаар томилуулахаар 15 сайдын нэр дэвшүүлсэн ч энэ сарын 21-нд дөрвийг нь эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд Д.Өнөрболор нарын нэрийг татсан юм. Одоогоор тэдний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, …

  • 26 July

    Ховдын ИТХ-аас Д.Галсандондогийг аймгийн Засаг даргад дэвшүүлэв

    Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Дамдин овогтой Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилохыг олонхийн саналаар дэмжсэн байна. Улмаар ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ. Өнгөрсөн сонгуулиар Ховд аймгийн МАН 41-ээс 24 суудал авч ялалт байгуулсан юм. Тэгвэл энэхүү ялалтад намын дарга Д.Галсандондогийн хувь нэмэр их хэмээн үзэн аймгийн ИТХ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Галсандондог нь …

  • 26 July

    Л.Пүрэвсүрэн:АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар олон улс дахь итгэлийг сэргээж өглөө

    Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт Монгол Улсад болж өндөрлөлөө. Гадаад хэргийн яам ачааны хүндийг үүрч оролцсон. Тиймээс АСЕМ-ын талаарх сэтгэгдлийг танаас сонсохыг хүслээ. Гаднын хэвлэлүүд энэ тал дээр анхаарал хандуулж амжилттай зохион байгууллаа гэдгийг онцолж байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дүгнэвэл? -Юуны өмнө бид АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг …

  • 25 July

    АТГ дуудсан ч … Н.Энхбаяр очсонгүй

    Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н. Энхбаярт зарлан дуудах хуудас өглөө Энэ нь АТГ-аас Н.Энхбаярт өгч байгаа 6 дахь удаагийн зарлан дуудах хуудас юм. Түүнийг 2014 оны 10 сарын 24- ний өдөр эрүүгийн хуулийн 148-р зүйлд зааснаар сэжигтнээр тооцож зарлан дуудах өгч байжээ. Эрүүгийн хуулийн 148.4-т: Энэ нь “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт …

  • 25 July

    Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд хамрагдах боломжтой

    Өнөөдөр морин цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын албан хаагчдын орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо. Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын удирдлага, хамт олон болон бусад хүмүүс оролцов. Шав тавих ёслолыг Дашдаржаалан хийдийн лам нар хийж, ном хурсан юм. Энэ үеэр тус газрын дарга Д.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа. -Барилгын ажил хэзээ …

  • 23 July

    Засгийн газрын 11 сайдыг томиллоо

    УИХ-ын чуулганы/2016.07.22/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Байнгын хороодын хуралдааны дараа эхэлж, Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн …