Tag Archives: онцлох

September, 2016

  • 7 September

    Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган манай улсад албан ёсны айлчлал хийнэ

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд …

  • 5 September

    Ерөнхийлөгч УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт “Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд танаа Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгуллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …

  • 1 September

    Энэ жил 30000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадсангүй

    Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж цэцэрлэг, сургууль нээлтээ хийлээ. Нийслэлийн хэмжээнд 224 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 135, төрийн бус өмчийн 89 сургууль байна. Энэ жил цэцэрлэг сургуульд  яг хичнээн хүүхэд хамрагдаж мөн хичнээн хүүхэд хамрагдаж чадаагүй  байна вэ гэдгийг “Нийслэлийн боловсролын газрын” мэргэжилтэнээс тодрууллаа. -Энэ жил нийслэлд хичнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж …

August, 2016

  • 31 August

    Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа

    Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын …

  • 30 August

    Герман улс эцгүүдийг хамгаалах хуультай болно

    Их сонин зорилго агуулгатай хуулийг Германы Засгийн газар хэлэлцэх гэж байна. Тухайлбал уг хууль хэрэгжиж эхэлвэл Герман улсын эхчүүд хүүхдийнхээ жинхэнэ эцэг хэн болохыг нөхөртөө хэлэх үүрэгтэй болох юм. Ингэснээр “жинхэнэ биш” эцгүүд санхүүгийн нөхөн төлбөр авдаг болох аж. Гэхдээ онцгой тохиолдолд эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нэрлэхгүй байх эрхтэй. Мөн шүүх жинхэнэ эцгийн нэрийг зарлахгүй байх үүргийг хүлээх аж. …

  • 30 August

    “Стэнд бай” хөтөлбөрөөс өөр гарц бий юу?

    Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт дахин хамрагдах уу, үгүй юу гэдгээ шийдэж ядаж байна. Гэхдээ анх удааг биш л дээ. Өмнө 1991 болон 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдаж байлаа. 2009 онд уг хөтөлбөрт хамрагдсанаар богино хугацаанд үр дүнгээ өгч, Монгол Улсын эдийн засгийн хямралаа давж байсан туршлага бий. “Стэнд бай” буюу бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн зохицуулалтын дунд хугацааны хөтөлбөрт хамрагдсанаар …

  • 30 August

    Чукоткын Анадырьт үлдсэн Монгол Банхарын түүх

    1993-онд Монголоос-Америк хүртэл явган аялсан “Бадарчин-93” аялалд бид Банхар гэдэг Монгол нохой авч явсан билээ. Бид гэдэг нь хэлмэрч И.Дэндэв гуай, миний шавь Л.Нацагням, би багын ахлагчаар явсан юм. Бид Сибирь, Якут, Чукотка, Аляскаар жил орчим явж Америк хүрсэн билээ. Аргагүй байдлаас болж Монгол Банхараа Чукоткын Анадырь хотод айлд үлдээсэн юм. Аялал дууссанаас жилийн дараа би нохойгоо авахаар Чукотка нислээ. …

  • 27 August

    Ж.Эрдэнэбат: Төсвийн алдагдлыг бууруулж, шинээр өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Гадаад, дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжилт суларч, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт …

  • 27 August

    Сурагчийн дүрэмт хувцас 81000-123000 төгрөгийн үнэтэй байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Нарантуул зах болон нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”-гаар орж, танилцлаа. Нийслэлийн замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах,  иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс  нийслэлийн төвийн 6 дүүргийн 33 байршилд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдааг гарч байгаа юм. Зөвхөн Нарантуул захад л гэхэд энэ төрлийн худалдааны 140 цэг ажиллаж байна. …

  • 25 August

    М.Энхболд: Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

    УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар УИХ-ын Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хийхээр товлон, энэхүү ээлжит бус чуулганы хуралдааны ажиллагааг эхлүүлж байна. Ээлжит бус цаг хугацааны хувьд тулгамдаж байгаа, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд …

  • 25 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс, …

  • 24 August

    П.Цагаан ажлаа өгөхөө мэдэгдлээ

      Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн  мэдээлэл хийж, ажлаа өгөх болсноо мэдэгдлээ. Тэрээр “Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх,  ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л …

  • 23 August

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Засгийн газрын гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, 21 аймаг, нийслэлийн  Засаг дарга нар оролцлоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудын саналыг тусгаад УИХ-д өргөн барихаар боллоо. УИХ-ын ээлжит долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын тогтвортой …

  • 19 August

    Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа эх орондоо ирлээ

    “Рио-2016” олимпийн жүдо бөхийн  эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Д. Сумъяа өнөө өглөө эх орондоо ирлээ.  Тэрээр жудо бөх төрөлд өрсөлдсөн тамирчидаас  анхны мөнгөн медаль авсан нэгэн билээ. Олимпийн мөнгөн медальтанг “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болон гэр бүл, найз нөхөд нь угтан авч баяр хүргэлээ.