Tag Archives: улс төр

December, 2021

  • 10 December

    Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн …

  • 10 December

    У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум-2021” Төрийн ордонд болж байна. “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулж байгаа форумаар: Иргэний болон улс төрийн эрх;Эдийн засаг, нийгмийн эрх;Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо;Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрх гэсэн үндсэн сэдвийг хэлэлцэх юм. Энэ хүрээнд “Эрх зүйн шинэчлэл-Хүний эрх”, “Тайван замаар жагсаал, цуглаан хийх эрх, асуудал-шийдэл”, “Хууль тогтоох эрх …

  • 9 December

    МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд, Б.Тулга нарыг томилов

    Монгол Ардын нам 30 дахь Их хурлаараа эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлж, намын үзэл баримтлалаа албан ёсоор “Социал Демократ” гэдгээ тунхагласан билээ. Мөн намын дүрмэндээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намаасаа түдгэлзүүлэхээр шийдвэрлээд байгаа. Хоёр өдөр хуралдсан намын 30 дахь Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн бөгөөд Анхдугаар Бага хурал өчигдөр хуралдлаа. Бага хурлын Анхдугаар …

  • 8 December

    Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

    Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж …

  • 8 December

    МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдов

    МАН-ын 30 дахь Их хурлын сүүлийн өдөр /2021.12.07/ Бага хурлын бүрэлдэхүүнийг шинээр сонгосон бол өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаар хуралдаанаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон Нарийн бичгийн дарга нарыг сонгох, зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж байна. МАН дөрвөн жил тутам хуралдаж, намын дүрмийн дагуу удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилдэг. Үүний дагуу 30 дахь Их хурлаар сонгогдсон МАН-ын дарга …

  • 8 December

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг сонголоо

    МАН-ын 30 дахь Их хурлын Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Анхдугаар Бага хуралдааныг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даргалж байгаа бөгөөд хуралдаанаар намын удирдлагын бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэх саналыг Бага хуралд гаргалаа. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ “МАН-ын шинэчлэлийн олон …

  • 7 December

    Д.Тогтохсүрэн: Авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг МАН дүрэмдээ томоохон шинэчлэл хийлээ

    МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны үйл явц болон үр дүнгийн талаар хурал даргалагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хурлын нарийн бичгийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн Их хурлаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар есийг нь хэлэлцээд байгааг 30 дахь Их хурлын даргалагч Д.Тогтохсүрэн мэдээллээ. МАН-ын даргаар өчигдөр …

  • 7 December

    Д.Баярбаатар: Манай намд сайн туршлага их ч засч, залруулах шаардлагатай асуудал бий

    МАН-ын 30 дахь Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайлан, илтгэлийг тавилаа. Тэрбээр тус илтгэлдээ МАН-ын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнийгээ намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд сурталчлан хүргэх талаар санаачилгатай, идэвхийлэн ажиллаж байгаагаа тодотгосон. Тэр дундаа сүүлийн хоёр жилд болсон УИХ-ын болон орон нутгийн сонгууль, Монгол Улсын …

  • 7 December

    Д.Амарбаясгалан: МАН нийгэмд хандлагын томоохон өөрчлөлтийг авчрахыг зорьж байна

    МАН-ын 30 дахь Их хуралдааны үйл явцын  талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын нийт 278 мянга гаруй гишүүнийг төлөөлсөн  1245 төлөөлөгч Их хуралд оролцож байгааг  хэлээд  намын гишүүн болон олон улсын төлөөлөгчдөөс бүрдсэн 200 орчим хүн урилгаар оролцож байгааг дуулгалаа. Ингэснээр нийт 1450 орчим хүн Их хуралд оролцож байна. Түүнчлэн …

  • 7 December

    Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгчөөс гадна урилгаар 200, нийт 1450 орчим төлөөлөгч хуралдаанд оролцож, саналаа өгсөн бөгөөд 99.7 хувь нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. МАН-ын даргаар сонгосны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг …

  • 6 December

    Б.Баярбаатар: Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг эв эе бидэнд тус биш ус болно

    Монгол Ардын намын 30 дахь Их хурал дээр тус намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын тавьсан илтгэл олны анхаарлыг багагүй татаж байлаа. Тэрээр илтгэлдээ эрх барьж байгаа МАН-ын тулгамдсан асуудлыг хөндөж, УИХ-ын зарим гишүүд намын дүрэм зөрчиж, боловсон хүчний бодлого алдагдаж байгааг ч нуусангүй. Өнгөрсөн Их хурлаас хойш Хяналтын Ерөнхий хорооноос 56 иргэний намын гишүүнчлэлийг сэргээж, 42 гишүүнд намаас гарсанд тооцох, 12 …

  • 6 December

    Д.Амарбаясгалан: Амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна

    МАН-ын 30 дахь Их хурал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээр үргэлжиллээ. Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан юм. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, …

  • 6 December

    МАН-ын Их хурал эхэллээ

    Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. …

  • 3 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад БНЭУ дэмжин ажиллана

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д  албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажиллаж байна. Айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, онцлох ажлуудын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах асуудлаар тус улсын Парламентын доод танхим- …

  • 2 December

    Бельгийн Хаант улсад суух Элчин сайд Л.Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод  Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав. Ерөнхийлөгч үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг захилаа.