Ирээдүйд багш болох эмэгтэй сурагчдыг гутаан доромжилжээ

401309Ульяновск хотын бага сургуульд дадлагажигч багш хийж байгаа 22 настай Олеся Волошина сурагчдыг гутаан доромжилжээ. Тэрээр бага ангийн сурагчдыг өөрийн сельфи зурагны фон болгон тэднийг ёс бус үйлдлээр гутаасан байна. Олеся Волошина нь Оросын багшийн коллежийн 4-р курсын оюутан юм. Ирээдүйд багш мэргэжилтэй болж бага ангийн олон хүүхэдтэй харьцах ёстой энэ эмэгтэй ёс зүйн доголдолтой үйлдэл гарган сурагчидтай харьцах ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан байна. Тэрээр эдгээр ёс суртахуунгүй зургаа өөрийн Инстаграм хуудаснаа тавьсан байсан ба үүнийг нь сургуулийн ахлах ажилтан олж үзсэнээр ил болсон юм. Түүнийг шийтгэх ямар нэгэн арга хэмжээ авч байгаа ба цаашид иймэрхүү үйлдэл гаргахгүй байх тал дээр анхаарахаа түүний сурдаг коллежийн захиргаа мэдэгдсэн юм.

401306 401307 401308

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …