Монголд болох Олон улсын тогооч нарын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох тогоочийн сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ. Тодруулбал, Монголд анх удаа зохиогдох “Chinggis Khaan’s Challenge Cup 2017” олон улсын тогооч нарын тэмцээнд болно. Энэ тэмцээнд 38 орны тогоочид оролцоно.
Тэмцээн ирэх есдүгээр сарын дөрөвнөөс наймны хооронд Corporate-д болно. Олон улсын тэмцээнийг Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын Кулинарийн холбоо, Дэлхийн тогоочдын холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм байна. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, ХБНГУ,АНУ, БНСУ, Итали,Румын, Турк, Серби, Сири, Катар, Тунис, Польш, Швейцари, Киргизстан, Казазстан, Узбекстан зэрэг орноос оролцохоо илэрхийлээд байгаа аж.