АНУ-аас манай улсын зэвсэгт хүчинд орчин үеийн хээрийн эмнэлэг хандивлажээ. Иж бүрэн тоног хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмж бүхий хээрийн эмнэлгийг ЗХЖШ-т гардуулах арга хэмжээн өнөөдөр болжээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Грег Мэй энэхүү ёслолд оролцож, үг хэлсэн байна. Тэрээр “Энэ эмнэлэг нь Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагчдад тус нэмэр болно” гэдгийг онцолжээ.