ОХУ-ын Уфа хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит дээд түвшний уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин, ийнхүү дээд түвшний уулзалтыг хоёр дахь удаагаа хийж байгаа нь энэ юм.
Энэхүү уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг бүхий судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санал тавив.
Монгол, Орос, Хятадын анхдугаар дээд түвшний уулзалт Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр болсон билээ.
Гурван улсын Төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх 4 баримт бичгийг байгууллаа. Юуны өмнө Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглалыг батлав. Энэхүү баримт бичиг нь гурван улсын улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон бүс нутаг, олон улсын харилцааны чиглэлээр хөгжүүлэх хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлсон чухал баримт бичиг юм. Монголын талын хүсэлтээр уг замын зураглалд гол төлөв худалдаа, эдийн засгийн хамтын ажиллаагааны талаар тодорхой тусгаж, манай хөрш орнуудын хоорондох худалдааны эргэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, улмаар Монгол-Орос-Хятадын төмөр замын тээвэр логистикийн компани байгуулах боломжийг судлахаар тусгасан болно. Түүнчлэн гурван улсын хооронд гадаад худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх ажлын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах асуудлыг тусгав.
Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах тухай Санамж бичиг, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурав.
Ингээд уг уулзалтын үеэр хэн, юу гэж ярьсаныг дэлгэрэнгүйгээр хүргэе.
Ц.Элбэгдорж:
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол Улс, ОХУ, БНХАУын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд
талархал илэрхийлье.
Гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг” болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна. Улмаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно.
Монгол Улс нь хоёр хөрштэйгөө улс төрийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж
байна. Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ.Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр-Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд
урьсанд талархал илэрхийлье. Монголын тал ч чухал ач холбогдол өгч, уг ойг энэ оны 8 9 дүгээр сард тэмдэглэхээр бэлтгэж байна. Ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна. Үүнд:
“Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.
“Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.
Гурван талын тээвэр логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.
Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.
Үүнд:
-Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо,зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш
оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд
ажлын шугамаар хүргүүлэх болно.
-Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг
дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах нөхцлийг тохирох.
-Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.
-Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа,эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын
хамтын ажиллагааны механизм байгуулах.
-Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУаас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ
тарифыгурт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.
Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон хөгжиж буй Гадаад хэргийн болон Тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Манай гурван улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин, бодит агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй
байна. Ирэх 2016 онд АСЕМын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт
Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна. Эцэст нь, Та бүхнийг миний санаачилсан, Уфа хотод 7 дугаар сарын
1нээс нээгдсэн гурван улсын зураачдын “Дань Миру” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.Монгол Улс, ОХУ, БНХАУын чухал механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн дээд түвшний хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан оросын тал, тэр дундаа ОХУын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр
хүргэе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Си Зиньпин: Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч В.В.Путин, эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалт зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван удаагийн уулзалт хийсэн юм. Гурван талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран судалж, хамтын ажиллагааны сайн санаачлага дэвшүүлсэн бөгөөд зарим төсөлд ахиц гарч амжсан байна.
Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах болно. Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт байдаг юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичиг байна, үүнд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол бие биеийн хөрш бөгөөд стратегийн түнш байдаг юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой байдаг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагаа явуулах нь зүйтэй байна. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын хувь заяа нэгдэх ёстой.
Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хүмүүнлэгийн хувьд гуррван улсын ард түмний солилцоог идэвхижүүлж, гүрэн талын хамтын ажиллагааны үндэс суурь бэхжүүлэх ёстой. Олон улс ба бүс нутгийн хэргийн хувьд харилцан зохицуулж, дэлхийн олон туйлт ба олон улсын харилцаанд ардчилал бий болгож, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой. Дэлхийн хоёрдугаар их дайны үеэр манай гурван улсын ард түмэн хамтран тэмцэж, нэг эвсэлд орж их дайны ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан юм. Энэ жил их дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бид цөөнгүй арга хэмжээг тус тус, эсвэл хамтран зохион байгуулсан байна. Амжилттай болсон байна. Ялангуяа би болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын талаас зохион байгуулсан ялалтыг тэмдэглэх арга хэмжээнд оролцсон юм. Бид гурван тал их дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга ёсыг хамгаалъя гэж уриалсан байна.
Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сард Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоход таатай байна. Бид их дайны ялалтын үр дүн болон дэлхийн энх тайванг хамгаалахад улам олон хувь нэмэр оруулах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагааны түлхүү чухал салбар байна. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнах төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.
Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Орос эдийн засгийн коридор байгуулахыг хүсэж байна.
Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.
Би болон Ерөнхийлөгч В.В.Путины тохиролцооны дагуу бид Евро- Ази тивийн хамтын ажиллагааг харгалзаж, торгон замын эдийн засгийн бүс болон Европ Ази эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно.
Мөн Евро Ази эдийн засгийн бүс болон Хятад, Орос, Монгол эдийн засгийн коридорын бүтээн байгуулалттай уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэр тусмаа Евро Ази тивийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ нь байдаг юм.
Ийнхүү үйл явдалд бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ыг тэргүүлэх тавцан болгох болно. Монголын тал идэвхитэй оролцоход таатай байна. Одоогоор ШХАБ- ыг хөгжүүлэх чухал завшаан тулгарч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, холбогдох улсын эдийн засгийн байдал нь тус бүс байгууллагад тодорхой нөлөө үзүүлсэн ч улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн зорилтыг улам бэхжүүлсэн байна. Ялангуяа тус бүс байгууллага шинэ гишүүн элсүүлж эхэлсэн нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм.
Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагаа нь тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх нөлөөтэй байна. Монгол улс газар зүйн давуу талыг ашиглаж, холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, ШХАБ-ын хүрээнд бүхий л салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжиж байна. Мөн бид тус бүс нутгийн гишүүн улс ба ажиглагч улсын хамтын ажиллагааг цаашид ШХАБ-ын хөгжлийн чухал хэсэг болгож бүх улсын эрх ашгийг харилцан шингэхэд сайн нөхцөл бүрдүүлэх болно.
Бидний энэ удаагийн уламжлалт уулзалт амжилттай болсон байна. Цаашид гурван улсын Гадаад хэргийн яамаар ирэх жилийн тааламжтай үед гурав дахь удаагийн уулзалт зохион байгуулах асуудлыг санал болгож байна. Хятадын тал дараагийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Мөн ирэх жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулахад нээлттэй хандаж байдаг юм.
Ирэх жилийн тааламжтай үед дахин уулзахад бэлэн байна. Баярлалаа.
В.И.Путин: Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин,
Эрхэм хүндэт нөхөд өө,
Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” гэдэгчлэн тэр уулзалт зөв чиглэлд хийгдсэн. Гурван талт уулзалтаар түнш бүрийн сонирхлыг харгалзан үзнэ гэдэг нь хоёр талын яриа хэлэлцээ хийхээс төвөгтэй боловч ОХУ, Монгол Улс, БНХАУ гэсэн ойр хөрш гурван орныг баялаг түүхэн уламжлал, найрамдал, сайн хөршийн харилцаа холбож байдаг. Бид ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын харилцаанд ямар их нөөц бололцоо байдгийг ойлгосон.
Өнөөдөр бид зарим нэг дүгнэлтийг хийх гэж байна. Бүтэн жил өнгөрөөгүй байхад Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд гурван удаа уулзалт хийлээ. Өнгөрсөн тавдугаар сард Уфа хотод зам тээврийн байгууллагуудын удирдлага цугларч уулзсан. ОХУ-ын тал энэ үеэр Замын зураг гаргах баримт бичгийг санал болгосон.
Гурван тал улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, хил орчмын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэг, олон улсын зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр Замын зургийг ашиглаж болох юм. Үүнээс гадна Гурван талт уулзалтын хүрээнд Эдийн засгийн коридор байгуулах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр болон Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурав.Мөн УБТЗ-ын бааз дээр тулгуурлан тээврийн коридор байгуулах, аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг холбогдох байгууллага нь боловсруулж байна. Аялал жуулчлалын маршрут гаргах чиглэлээр ярилцсан. “Их цайны зам”, “Евроазийн од” буюу Бээжин-Чита-Улаан-Үд, Эрхүү гэсэн аялал жуулчлалын хамтарсан кластер байгуулах талаар хамтарсан тодорхой төслүүд ярьсан” гээд өнгөрсөн жил Улаанбаатарт Халх голын ялалтын 75 жилийн ой, өнгөрсөн 5 дугаар сард Москвад эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэсэн бол ирэх 9 дүгээр сард Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний 70 жилийн ойго Бээжинд тэмдэглэх гэж байгаагийн ач холбогдлыг үгийнхээ төгсгөлд дурдлаа.