Дүрвэгсэд Грекийн сайд руу довтлов

Грекийн Лесбос /Lesbos/ арал дээр шилжин суурьшигчид довтолжээ. Тэд Грек шилжин суурьших бодлогын сайд Яннис Музаласыг чулуу болон шилээ шидэж дайрсан тухай РИА Новости мэдээлсэн байна.

87258f3c-45aa-4b6d-83e2-0b212dfc506dШилжин суурьшигчид хуаранд нөхцөл байдал хүнд байгаад түүнчлэн тэднийг Турк руу илгээх болно гэсэнд нь сэтгэл хангалуун бус байгаа аж. Энэ бүхнээ тэд Грекийн сайдад илэрхийлжээ. Харин тэр хурдан ухарч зугтаажээ.

Энэ бүс нутагт шилжин ирэгсдийн дунд хүчирхийлэл мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. Дүрвэгсэд олон нийтийн эсэргүүцэл зохион байгуулж, сэтгэл ханамжгүй буйгаа илэрхийлэн цагдаа нартай мөргөлдөх болжээ.

Одоо хуаранд дэг журмыг сэргээх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хуаранг нүүлгэн шилжүүлэхээр тусгай албаны цагдаа нар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Gereg.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …