Өнгөрсөн жил реалити шоуны од Ким Кардашьян хувцас загварын үдэшлэгийн үеэр сэлфи хийж болохгүй гэсэн Анна Винтурын хүсэлтийг үл ойшоосон билээ. Тэгвэл энэ жил Анна Канье Уэстын гэргийд хандан жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээний дүрэм өөрчлөгдөөгүй гэдгийг албан ёсоор дахин сануулахаар шийджээ. Тиймээс тэрбээр Ким Кардашьян болон Канье Уэст нарт хандсан албан захидал бичсэн гэнэ. Тэрхүү захидалд энэ жил хувцас загварын шоуны үеэр ямар нэгэн зураг дарахыг хориглож байна гэдгийг мэдэгджээ. Өнгөрсөн жил хосууд түүний хэлснийг үл ойшоосон тул Анна үүнийг олон нийтийн өмнө өөрийг нь доромжилсон гэж үзсэн байна. Тиймээс энэ жил тэрбээр эртхэн анхааруулахаар шийдсэн нь энэ аж. Эх сурвалж www.wikimon.mn |
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …