АН эрх барьсан дөрвөн жилд /2012-2016/ хоёр Засгийн газрын нүүр үзлээ. Намаа үнэмлэхүй ялуулж чадаагүй ч эрх барих боломж олгох хэмжээний удирдсан Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажилласан. Тодруулбал, АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ес” эвслээс бүрдсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж байсан билээ. Гэсэн хэдий ч түүний Засгийн газар хоёр жилийн дараа огцорсон юм.
Улмаар Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа 2014 оны 11 дүгээр сарын 21-нд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилж, шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН хамтарч орсон байдаг. Харин 2015 оны долоодугаар сард МАН-ын зургаан сайдыг засгаасаа хөөж, оронд нь “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Гэтэл саяхан Засгийн газрын хувь заяа дахиад л ганхав. Тодруулбал, Ч.Сайханбилэг МАХН-ын сайд нарыг танхимаасаа хөөхөөр болсон юм.

Үндсэндээ АН-ын Засгийн газар 1996-2000 оны түүхийг давтсан гэж хэлж болно. 1966-2000 онд эвслийн Засгийн газар хэрхэн огцорч байсныг он дарааллаар эргэж харъя.
-1996 он: 1996 оны зун М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ч 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцорсон байдаг. Шалтгаан нь “Ардчилсан холбоо эвсэл”-ийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, одоогоор бол АН-ын фракциудын үл ойлголцлоос үүдсэн гэж болно.
-1998 он: 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд Ц.Элбэгдорж Засгийн газраа бүрдүүлмэгцээ эвсэлд сайдын суудлыг нэгдсэн намуудад тэнцүү хувааж өгсөн байдаг. Гэвч түүний тэргүүлсэн Засгийн газар гурван сар ч бололгүй 1998 оны долоодугаар сарын 24-нд огцорсон. Шалтгаан нь нууц тогтоол. Засгийн газар 80 тоот тогтоол үйлдэн төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг татан буулгаж, хувийн өмчийн “Голомт” банктай нийлүүлсэн тул УИХ-ын 26 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг тавив. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагах ажиллагаанд “Ардчилсан холбоо” эвсэлд байгуулагдаад удаагүй байсан “Элсний 13”-ын бүлэг том дэмжлэг үзүүлсэн хэмээн тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв.

-1998 он: “Ардчилсан холбоо” эвсэл 1998 оны наймдугаар сарын 11-нд Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөхөөр хүргүүлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч түүнийг дэмжээгүй. Эвслийнхэн Да.Ганболдын нэрийг Ерөнхийлөгчид долоон удаа өргөн барьж, долоон удаа бүдэрсэн байдаг. Үүний дараа Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцсэн ч эвслийн олонх гишүүд санал хураах үед дэмжээгүй гэдэг. Түүний араас нэр дэвшсэн МYАН–ын Г.Ганхуяг, Э.Бат-Yүл нарын нөхөд ч Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч чадаагүй тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлийн хуудаснаас арилаагүй байна.
-1998 он: 1998 оны 12 дугаар сарын 8-нд Ж.Наранцацралт “Ардчилсан холбоо” эвслийн гурав дахь Ерөнхий сайд болсон. Ж.Наранцацралт ажлаа авснаас хойш долоон сарын дараа буюу 1999 оны долоодугаар сарын 21-нд Ж.Наранцацралтын Засгийн газар огцорсон. Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хувьд өөрөө ч гарын үсэг зурснаа мэдээгүй ОХУ-д бичсэн захидал гэгчээс болж огцорсон гэдэг. Танхимд нь ажиллаж байсан сайд нар Ерөнхий сайдтайгаа хамтарч ажиллахгүй гэж гарын үсэг зурсан байдаг. Л.Цог ганцаараа гарын үсэг зураагүй үлдсэн гэдгээ “Цензургүй яриа”-нд оролцохдоо өөрөө ярьсан байдаг. Мөн тэрбээр “Энэ Засгийн газар огцроход гол нөлөөлсөн хүн нь Энхбаяр” хэмээн “Цензургүй яриа”-нд оролцохдоо тодотгосон юм.

-1999 он: 1999 оны долоодугаар сарын 30-нд Р.Амаржаргал Ерөнхий сайдаар томилогдсон. Түүний бүрэн эрхийн хугацаа нэг жил байв. Хэдийгээр АН түүний Засгийн газрыг огцруулаагүй боловч 2000 оны сонгуулийн дүн Р.Амаржаргалыг АН-тай нь хамт огцруулж, Ж.Наранцацралт агсан ганцаараа УИХ-д суудал авч байсан түүхтэй.
analiz.mn