​Иргэдээ ялгаварлаж мөнгө тараасан асуудлаар Цэцэд хандлаа

Members-seat-BG1Иргэн М.Төрбат Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 09-ний өдрийн “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоолын зарим хэсэг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандлаа. Иргэн М.Төрбат тайлбарлахдаа,

Нэг. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэж хүний эрхийг баталгаажуулан бусад хуулиар нарийвчлан хамгаалсан.

Гэтэл Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 09-ний өдрийн “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 311 дугаар тогтоолын хавсралт болох “Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1-т хувьцаагаа худалдах иргэдэд “хувьцаа худалдан авах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх” гэх шалгуурыг тавьсан байна.

Хэдийгээр Засгийн газар иргэдийнхээ хувьцааг худалдан авах эрхтэй ч “хувьцаа худалдан авах хүсэлт гаргасан өдрөө 18 насанд хүрсэн байх” гэсэн дээрх тогтоолын шалгуур нь хүнийг насаар нь илтэд ялгаварласан гэж үзжээ.

Түүх сөхвөл, Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолоор анх удаа Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд, үүний дараа Засгийн газрын 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолоор 2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх” тухай тус тус шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрүүдээс дүгнэхэд тухайн үеийн Засгийн газар эхнээсээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тодорхой хувийг бүх иргэндээ тэгш байдлаар буюу Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” гэсний дагуу хүнийг ялгаварлахгүй байх зарчмыг баримтлан эзэмшүүлсэн байдаг ба энэ шийдвэрт иргэд талархаж явдаг гэдгийг онцолжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …