Хүүхдийн усан чийрэгжүүлэлт-Судасны гимнастик болдог

babyatbathtimeУСАН АРЧИЛТ:
Усан арчилтыг 5 сартайгаас нь эхлэн хийж болно. Усан арчилт хийхийн өмнө хуурай зөөлөн материалаар 7 хоногийн турш хүүхдийн арьсыг арчина. Хуурай арчилт хийсээр байтал арьс нь түргэн хугацаанд улайдаг болсон үеэс усан арчилгаанд шилжинэ.
Усан арчилтыг өглөө буюу өдрийн унтлагын дараа ихэвчлэн хийдэг. Үүнд: үсэрхэг даавуу буюу пролоноор хийсэн бээлий хэрэглэнэ. Бээлийгээ усанд дүрж базаад хүүхдийн хөлийн ул, эрээн булчин, гуя, гар, хэвлий, нуруу, цээж, хүзүү гэсэн дэс дарааллаар арчина.
 УСАН ШАВШЛАГА:
 Хүүхдийг ойндоо хүрэх үеэс нь усан шавшлага хийнэ. Чийгтэй арчилт 2-3 долоо хоног хийж,  дасгасны дараа усан шавшлага хийж эхэлнэ. Усан шавшлага хийхдээ  эхлэхдээ  36-35 хэмийн ус хэрэглэх
 бөгөөд цаашид 7 хоног тутамд 1 хэмээр бууруулсаар 2 хүртэл насны хүүхдэд 28 хэм түүнээс дээш насны хүүхдэд 25 хэм байхаар тохируулна.
Усан шавшлага хийхдээ жижиг хувин эсвэл шүршүүр /цэцэг услагч/ зэрэг өөрийн гар доор байгаа цорготой зүйлсийг ашиглан хүүхдийн биеийг усаар шүршинэ. Харин хүүхдийн толгой дээр ус асгахыг хориглоно. Усан шавшлага хийх  хугацаа 1-2 мин үргэлжилнэ. Тогтмол 1 цагт хийх нь үр дүнтэй.
 ХӨЛ УГААХ:
Хүүхдийн хөлийг  2 настайгаас эхлэн унтахын өмнө угаах нь чийрэгжүүлэлтийн нэг хэлбэр болдог. Хөл угаахад үргэлжлэх хугацаа 2-3 минут байх бөгөөд эхлээд 34-35 хэмийн бүлээн усаар угаана. Цаашид 3-4 хоног тутамд усны хэмийг 1 хэмээр бууруулсаар 22-18 хэмд хүргэнэ. Энэ дасгалыг дулааны улиралд эхэлж, тогтмол хийх нь  хүүхдийн эрүүл мэндэд тустай.
НЯЛХСЫН КЛИНИК СУВИЛАЛ
Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа …