Шань Дүнд үйлдвэрлэв – Хятадад үйлдвэрлэв

Шань Дүн муж Күнзийн нутаг бөгөөд Хятадын ногоо жимсний суурин газар, Хятадын үйлдвэрлэлийн салбарын том муж юм.

Суурь сайтай, үйлдвэрлэлийн бүрэн систем бүхий чанарын баталгаатай байх нь энэхүү мужийн үйлдвэрлэлийн салбарын гол онцлог. Шань Дүн мужийн дарга Гүө Шүчин 2016 оны Засгийн газрын ажлын тайландаа үйлдвэрлэлийн салбарын чанарын баталгааг чухалчлан хөгжүүлэхийг Шань Дүн мужийн Долоон их стратегийн төрийн бодлогын нэгээр тогтоож, “Арван хоёрдугаар 5 жил”-ийн төлөвлөгөөнд хамруулсан байна. Анхдугаар удаагийн Шань Дүн мужийн брэндийн их хурал 2016 онд зохион байгуулагдсан ба чанарын баталгаа, брэндийн стратеги хөгжил болон ”Шань Дүн стандарт”-ын бүтээн байгуулалтыг онцолж, чанар болон брэндийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Хятадын үйлдвэрлэлийн салбарын том мужийн бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн явцад ”Шань Дүн чанар”,”Шань Дүнд брэнд”, ”Шань Дүн стандарт”-ын үр бүтээлийг олон нийтэд танилцуулахын тулд “Шань Дүнд үйлдвэрлэв-Нээлттэй Шань Дүн” зэрэг Хятадын хэвлэлийнхний Шань Дүн муж дахь аяллыг зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээг Хятадын Шань Дүн мужийн Намын Хорооны ухуулах газар, Шань Дүн мужийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шань Дүн мужийн Эдийн засаг, мэдээлэл технологийн хороо, Шань Дүн мужийн Хүний нөөц болон нийгмийн баталгааны танхим зэрэг газруудаас санаачлан зохион байгуулж байгаа юм.

“Шань Дүнд үйлдвэрлэв-Нээлттэй Шань Дүн” Хятадын хэвлэлийнхний Шань Дүн муж дахь аялал 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. ОХУ, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудын сэтгүүлчид болон Хятадын төвийн хэвлэл мэдээллүүд, Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, “Жин Чао” сэтгүүл, “Хэ Хуа” сэтгүүл, “Хүө бан” зэрэг хилийн сэтгүүл ,“Хонконгийн бизнес сонин”, “Эдийн засгийн сонин” зэрэг Хятадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн сэтгүүлчид энэхүү үйл ажиллагаанд оролцсон байна. Сэтгүүлчид таван өдрийн хугацаанд Шань Дүн мужийн Жи Нань, Зи Бө, Дүн Ин, Вэй Хай, Янь Тай зэрэг таван хотоор аялсан бөгөөд Шань Дүн мужийн сүүлийн хэдэн жилүүдийн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн ерөнхий байдал, үйлдвэрлэлийн үр бүтээлүүдтэй танилцсан юм.

Хэдэн арван сая юаний алтан тогооны нууц

Шань Дүн мужийн төв Жи Нань хот 2016 оноос эхлэн шинийг санаачлах, технологийн өөрчлөлт шинэчлэлт хийх, аж үйлдвэрийн төлөвлөлтийг оновчтой болгох, аж үйлдвэрийн өсөлтийг бэхжүүлэн, 7 талын 20 үүргийг тогтоосон бөгөөд 8 гол үйлдвэрлэлийн салбарт 13 хөгжлийн шинэ хандлагыг тогтоов. Үүнд, шинэ үеийн мэдээлэл технологи, дээд зэрэглэлийн CNC машин хэрэгсэл, тээврийн тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж, эрчим хүч хэмнэх болон шинэ эрчим хүчний машин, био-анагаах ухаан, эмнэлгийн өндөр үзүүлэлттэй тоног төхөөрөмж, шинэ материал, эрчим хүч хэмнэх байгаль орчинд ээлтэй байх зэргийг хамарсан байна.

Шань Дүний Хун Жи Тан эмийн бүтээгдэхүүний ХХК 1907 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй Шань Дүн мужийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарын лидер юм. Илжигний цавууны бүтээгдэхүүн бол түүний хамгийн том бүтээгдэхүүн. Илжигний цавууг илжигний арьс, цагаан будааны дарс, элсэн чихэр, шар буурцгийн тос зэрэг материалыг 99 ажлын дэс дараалал 300 дамжлагаар 80 өдрийн хугацаатай чанадаг. Илжгэн цавуу чанахад нэг л алхам буруудвал нэг тогоо чанаж буй илжигний цавуу хаягдал болдог учир ажилчинд тавигдах мэргэжлийн шаардлага маш өндөр. Хэдий тийм боловч алтан тогоонд илжигний цавуу чанах нь тус компаний бас нэгэн онцлог юм.

– Би 40 гаруй жил илжигний цавуу үйлдвэрлэж байна. Бид яагаад хэдэн арван сая юаний алтан тогоогоор илжигний цавуу чанадаг юм гэвэл алтан тогоонд алтны ион элбэг агуулагддаг. Ийм тогоо чанар, бүтэц илүү сайтайн дээр хүний биед илүү сайнаар нөлөөлдөг. Дээр үед зөвхөн хааны угсааны хүмүүс сая ийм илжигний цавууг эдэлж хэрэглэж байсан бол орчин үед энгийн хүмүүс ч алтан тогоонд чанасан илжигний цавуутай болсон гэж Хун Жи Тан компаний гуравдугаар үеийн илжигний цавууны биет бус соёлын өвийн өвлөгч Ү Шянлүнь бидэнд танилцуулсан юм.

Та хэрвээ Шань Дүн мужийг зөвхөн гарын хөдөлмөрт түшиглэдэг ур дархан л бий гэж ойлгосон бол үнэндээ ташаа ойлголт шүү.

Хятадын хүнд даацын ачааны машины групп энэ салбартаа анхдагч үйлдвэр юм. Автомашины эд анги үйлдвэрлэдэг жижигхэн үйлдвэрээс одоогийн Хятадын хамгийн том хүнд даацын ачааны машины үйлдвэр болж хөгжихөд энэхүү групп бүтэн 60 жилийн хугацааг элээсэн байлаа.

– Үнэндээ нэг машин үйлдвэрлэхэд 120-150 хүн ажилладаг. Автоматжуулалт, оюуны түвшин сайжруулснаар одоо зөвхөн 11 хүн ажилладаг бөгөөд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Гэсэн хэдий ч бид чанарын баталгааг тун их чухалчилдаг гэж Хятадын хүнд даацын ачааны машины Жи Нань дахь салбар үйлдвэрийн MC боловсруулах газрын дарга Гүө Хуа хэллээ.

53 ажлын дамжлага, 11 чанарын хяналтын явцыг дамжиж, хэдэн зуу мянган эд ангиас бүрдсэн суудлын болон ачааны машины үйлдвэрлэлийн бүх явцад чанарын хяналтыг юунаас ч илүү чухалчилдаг.

– Бид сургуульд байхдаа эд анги угсрах, орчин үеийн оюуны түвшнээр өндөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулахад суралцдаг. Сургуульд суралцах мэдлэг ба ажлын явцад хуримтлуулсан туршлага бүгд бидний ажлын стандарт юм. Басхүү хүнд даацын ачааны машины жолоочийн амь насны баталгаа гэж Хятадын хүнд даацын ачааны машины группийн нэгэн ажилтан хэлсэн байлаа.

Аль ч салбарын хөгжилд чадварлаг боловсон хүчний үүрэг гарцаагүй чухал. Үйлдвэрлэлийн салбарын хувьд ч ялгаагүй. Жин Нань хотод Чи Лү Шинжлэх ухаан, Технологийн их сургууль Шань Дүн мужийн үйлдвэрлэлийн салбарт чадвартан хүмүүжүүлдэг тухайн газрын нэр хүндтэй их сургуулийн нэг юм. Тус сургуулийн захиалга сургалт нь онцлог бөгөөд Хятадын 536 компани, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба гэрээ тогтсон аж ахуйн нэгжүүдэд зориулж мэргэжилтэн бэлтгэдэг. Үүнээс гадна, АНУ, Герман, Австрали, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг үйлдвэрлэлийн салбар хөгжсөн улс орнуудтай хамтран ажиллаж, хамтарсан сургалт зохион байгуулдаг байна.

Шороо багшийн эвдсэн шилэн аяга хүний ертөнцөд бүтэн болов

“Тансаг ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-д тэнгэрийн ордонд том жанжин байсан Шороо багш “Люй Ли” аягыг санамсаргүй эвдсэн учир тэнгэрийн ёсыг зөрчсөн хэргээр хүний ертөнцийн Люй Ша Хэ голыг сахих болсон тухай үлгэр байдаг. Энэхүү “Люй Ли” аяга гэдэг Хятад үг одоогийн Шань Дүн мужийн Зи Бө хотоос үүсэлтэй “Өнгөт шилэн аяга”-ыг хэлсэн байна.

Мянга гуруй жилийн түүхэн уламжлалтай өнгөт шилэн бүтээгдэхүүн Хятадын эртний Баруун Жүө гүрний (МЭӨ1406-771он) үед даруй түүхэн тэмдэглэлтэй байсан юм. Эртний Хятад улсын долоон улсын эртний нийслэл болж байсан Зи Бө хот өнгөт шилэн бүтээгдэхүүний үүслийн газар юм. Үүнд, Зи Бө хотын Бө Шань дүүргийн өнгөт шилэн бүтээгдэхүүн дэлхийд алдартай бөгөөд Европ, АНУ, Зүүн өмнөд Ази зэрэг 30 гаруй улс орнуудаар экспортолж, Францын Луврын ордон болон Италийн Милан Expo-д дэлгэгдэж байсан түүхтэй. Тэр дундаа Рэнь Ли өнгөт шилэн бүтээгдэхүүний компани хамгийн алдартай компаниудын нэг болно. Рэнь Ли компаний өнгөт шилэн бүтээгдэхүүн Хятадын нийт бүс нутаг болон АНУ, Европ зэрэг улс орнуудаас маш их захиалга авдаг бөгөөд 60 гаруй хувийн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм байна.

Зи Бө хотын урлагийн музей байгуулагдахаас өмнө Бө Шань дүүргийн өнгөт шилэн бүтээгдэхүүн гэр бүлийн гар урлалын бүтээгдэхүүнийг голлон чухалчилжээ. Сүүлд Бө Шань хотын урлагийн музей байгуулагдсанаар өнгөт шилийн уран бүтээлчид музейд ажиллах болсон. Энэ нь мөн Бө Шаний өнгөт шилэн бүтээгдэхүүний хөгжлийн оргил үе юм. Сүүлийн үед менежментийн асуудал болон нийгмийн хувиралтаас шалтгаалж, өнгөт шилэн бүтээгдэхүүний хөгжил их бууралтад орсон ба устах хэмжээнд хүрсэн байна. Зи Бө хотын Засгийн газар, өнгөт шилэн бүтээгдэхүүнд хорхойтой хүмүүс энэхүү урт удаан жилийн түүхтэй соёл урлагаа хамгаалахын төлөө гарамгай ажилласнаар өнгөт шилэн бүтээгдэхүүний салбар дахин сэргэн хөгжсөн байна.

Өдгөө Зи Бө хот өнгөт шилэн бүтээгдэхүүний соёлын аж үйлдвэрийн паркийг бүтээн байгуулсан ба өнгөт шилэн бүтээгдэхүүний соёл, аялал жуулчлалыг уялдуулан хөгжүүлж байгаа юм. Үүнд, соёлын бүтээлч санаа, шаазан, өнгөт шилэн бүтээгдэхүүний DIY, чөлөөт цаг, хоол хүнс болон хоног буудал зэрэг салбаруудын иж бүрдсэн системтэй болж хөгжсөн.

– Би 30 гаруй жилийн турш өнгөт шилэн бүтээгдэхүүн хийж байна. Сүүлийн жилүүдэд улс болон Засгийн газрын дэмжлэгээр энэхүү салбар сайн хөгжлөө олсон. Би өөрөө ч олон залуу шавьтай болсондоо тун их баяртай байна гэж өнгөт шилэн бүтээгдэхүүний биет бус соёлын өвийн уламжлагч Шюй Юежү ярьж байсан юм.

Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх нь Зи Бө хотын үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн нэгэн гол цэг болно. Ин Кэ компани бол үүний нэгэн сайн жишээ юм.

Сүүлийн жилүүдэд хуванцрын төрлийн хаягдлын хэмжээ үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн явцад хүнд байдалд ороод байна. Ин Кэ компани хуванцар, хөөсөнцөр зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөтэй хаягдлыг толь, фото зургийн жааз зэрэг чимэглэл болгож амжилт олсон байлаа.

– Цахилгаан хэрэгсэл буюу бусад бүтээгдэхүүний хөөсөнцрөн боодол баглаа гэдэг бидний хувьд бол эрдэнэ юм. Бид эдгээр хаягдлыг онцгой үйл явцаар дамжин түүнийг ямар ч бохирдолгүй бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Одоогоор манай бүтээгдэхүүний 80 хувь нь АНУ болон Канад зэрэг 80 гаруй улс орнуудаар экспортолж байна.

Ин Кэ компани жилд 500 сая тонн хаягдал боловсруулах хүчин чадалтай. Нэг жилийн борлуулалтын орлого нь 1.21 тэрбум юань бөгөөд нэгэнт дэлхийн хамгийн том PS жааз үйлдвэрлэх суурин газар болж хөгжсөн билээ.

Газар доорх эрдэнийг хэрхэн ашиглав

   Хятадын зүүн хойд бүс нутгийн газрын тосны хайгуулын баг 1961 оны 4 дүгээр сард Шан Дүн мужийн Гуан Рао шяний Дүн Ин тосгонд анхны хайгуулын худаг Хуа Ба худгийг малтсанаас хойш Хятадын зүүн хойд бүс нутгийн газрын тосны нөөцийг нээн ашиглах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. Энэ нь даруй одоогийн Хятадын хоёр дахь том газрын тосны Шэн Ли орд юм. Газрын тосны нээн ашиглалт болон Шар Мөрний гурвалжин хойгийг нээн ашиглах хос хэрэгцээний улмаас Дүн Ин тосгон 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дүн Ин хот болжээ.

“Газрын тосон дээрх хот” гэж нэрлэгдсэн энэхүү хотын газрын тосны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон газрын тостой холбогдсон хамаа бүхий салбарууд хамгийн сайн хөгжсөн юм. Одоогоор Дүн Ин хотын газрын тосны тоног төхөөрөмж үйлдвэрлэх хэмжээ Хятадын зах зээлийн 1/3 хувийг эзэлж, Хятадын хамгийн том газрын тосны тоног төхөөрөмж үйлдвэрлэх суурин газар болсон байна.

Дүн Ин хотын Кэ Рүй компани бол дээд зэрэглэлийн газрын тосны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, газрын тос, байгалийн инженер техникийн үйлчилгээ үзүүлэх, EPC /Engineering Procurement Construction/  инженерийн үйлчилгээ үзүүлэх зэрэг үйлчилгээтэй ерөнхийлсөн чанартай компани юм. Кэ Рүй компани газрын тосны нээн ашиглах ерөнхий хэмжээг нэмэгдүүлэх, хуучин газрын тосны ордыг шинэчлэх, нээн ашиглахад бэрх газрын тосны ордыг нээн ашиглах дэлхийн тэргүүний технологийг эзэмшсэн билээ. Түүгээр ч барахгүй тус компани ажилтнуудынхаа шинийг санаачлах бүтээлч санааг чухалд үзэн жил бүр том шагналаар ажилтнуудаа шагнадаг байлаа. Мянга гаруй топ технологийн патент нь мөн гадаадын компаниудын таашаалд хүрчээ. Одоо Кэ Рүй компани 80 гаруй улс орнуудын нийт 500 гаруй аж ахуйн нэгжид олон жилийн турш үйлчилгээ үзүүлсээр байна.

Дүн Ин хот зөвхөн газрын тосны давуу талд түшиглэн хөгжсөн биш, харин газрын тосноос бусад салбаруудыг мөн адил хөгжүүлсэн. Үүнд нарны эрчим хүчний төсөл, биологийн эрчим хүчний төсөл, хөдөө орны намгийн хийг ашиглах ба хаягдал хийг ашиглах зэрэг төлүүдийг ажиллуулсан байна.

Шань Дүн Хай Ли Фэн цэвэр эрчим хүчний компани газрын илчийг ашиглан дулаалга өгөх тал дээр гарамгай ажилласан байна. Тус компани хэрэглэгчийн хэрэгцээнд суурилан төслийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлдэг. Одоогоор Хай Ли Фэн компани нийт 22 төслийг хариуцан хийж байгаа бөгөөд үйлчилгээний цар хүрээ нь 15 сая мкв бүс нутгийг хамарч чадсан юм. Дараа нь Хай Ли Фэн компани Шань Дүн муж дахь үйлчилгээний цар хүрээ тэлэхийн хэрээр Өвөр Монгол, Шинь Жян, Гань Сү зэрэг газруудтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн болоод байна.

Хуа Тай компани Хятадын хамгийн том сонины цаас, боодлын цаас зэрэг амьдрал, соёлын хэрэглээний цаас үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд Дүн Ин хотын захиргааны дэмжлэгээр 10 тэрбум юаний хөрөнгө оруулж, Герман, Финлянд, Австри зэрэг улсуудаас дээд зэрэглэлийн сонины цаас үйлдвэрлэх машиныг импортлон бие даан үйлдвэрлэх болсон байна. Хятадын дээд зэрэглэлийн сонины цаас импортоос бүрэн хамааралтай байсан үеийг эцэслүүлжээ. Хуа Тай компани жилд хоёр сая тонн сонины цаас үйлдвэрлэх хүчин чадалтай, Хятадын үйлдвэрлэсэн сонины цаасны нийт хэмжээний 1/3 хувийг эзэлсэн бөгөөд бүтээгдэхүүний 60 хувийг экспортолж, 60 гаруй улс орнуудаар борлуулагдаж байгаа билээ.

2015 онд Дүн Ин хотын хэмжээнд нийт 948 аж ахуйн нэгж, аж үйлдвэртэй байв. Үндсэн бизнесийн орлого нь 1.31 их наяд юаньд хүрсэн бөгөөд Шань Дүн муждаа гуравдугаарт жагссан байна. Дүн Ин хотынхон басхүү “Чанарын бүтээн байгуулалтад хүн бүр хариуцлагатай, бүтээн байгуулалтын үр бүтээлийг хүн болгон эдлэх эрхтэй” гэж үзэж чанарын баталгааг хүндэтгэн хөгжүүлснээр Засгийн газрын чанарын хяналт, аж ахуйн нэгжийн өөрийн хяналт, хотын ардын оролцоогоор дамжин Дүн Ин хотын үйлдвэрлэлийн салбар улам идэвхтэй хөгжиж байна.

Зөвхөн аялал жуулчлалын хот биш

Вэй Хай хот Шань Дүн мужийн нарийвчилсан үйлдвэрлэлийн төвлөрсөн хот юм.  Вэй Хайн хотын захиргаа “Аж үйлдвэрээр хотоо хөгжүүлэх” стратеги төрийн бодлогын дагууд ажиллаж, үйлдвэрлэлийн салбарыг хүндэтгэн хөгжүүлэх, шинийг санаачилсан хөгжил, тогтвортой хөгжил, ногоон хөгжил зэрэг бүс нутгийн онцлогтой аж үйлдвэрийн бүсийг бүрдүүлсэн байна.

Өнгөрсөн жил буюу 2015 оны статистик мэдээллээр Вэй Хай хотод 11 мянган үйлдвэртэй байж, үндсэн орлого нь 707.3 тэрбум юаньд хүрсэн ба “Арван гуравдугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд жилийн дундаж хэмжээнээс 16.2 хувиар өссөн байна.

Вэй Хай хотын захиргаа “Цаашдын ирээдүйн салбаруудыг хөгжүүлэх, шинээр үүсэж буй салбарыг хөгжүүлэх, уламжлалт салбарыг өөрчлөн шинэчлэх, хоцрогдсон салбарыг шигших” гэх зэрэг “3+4+3” стратегийн төрийн бодлогыг тогтоосон байна. Далай тэнгисийн биологи, ухаалаг тоног төхөөрөмж, барааны хэрэглээний сүлжээг хамарсан цаашдын ирээдүйн салбар, шинэ мэдээлэл, шинэ эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, шинэ материал зэрэг шинээр үүсэж буй салбаруудыг хөгжүүлэх, машин үйлдвэрлэл, хүнс боловсруулах, тээврийн тоног төхөөрөмж, нэхмэл эдлэл болон хувцас үйлдвэрлэх гэсэн дөрвөн уламжлалт үйлдвэрлэлд тулгуурласан аж үйлдвэрийн системийг бүтээн байгуулах болно. Энэхүү төрийн бодлогын дэмжлэгээр хөгжүүлсэн үйлдвэрийн салбарын 2015 оны үндсэн орлого 615.3 тэрбум юаньд хүрч, Вэй Хай хотын аж үйлдвэрийн нийт орлогын 88 хувийг эзэлсэн байлаа.

Вэй Ли багаж хэрэгслийн компани Вэй Хай хотод байрладаг. Хятадын хамгийн том багаж хэрэгслийн компани юм. Тус компани 4000 гаруй зүйлийн багаж хэрэгслийн бүтээгдэхүүнтэй бөгөөд Вэй Ли компаний бие даан судлан хийсэн багаж хэрэгслийн тоо 1000 гаруй хүрсэн байна.

– Бид 300 гаруй зүйлийн хөшүүрэг болон 80 гаруй зүйлийн бахь үйлдвэрлэв. Дэлхийн ондоо бүс нутгуудын хүмүүсийн өөр өөр агуулга, янз бүрийн шаардлага хэрэгцээг хангаж чадна гэж Вэй Ли компаний ерөнхий менежер Юй Жиншань танилцуулсан.

Вэй Ли компаний багаж хэрэгслийн улсын дотоодын зах зээлд 20 хувийг эзлэх болсон ба бүтээгдэхүүний 30 хувийг нь гадаадад экспортолж байгаа билээ.

Вэй Хай хот бас Хятадын эм эмнэлгийн тоног төхөөрөмж, ухаалаг терминал болон хэвлэх тоног төхөөрөмжийн хамгийн том суурин газар болоод байна. 3 D хэвлэх технологи ба ухаалаг прожектор мэргэжил нь Вэй Хай хотын шинээр үүсэж буй салбаруудын төвлөрсөн газар, мөн бизнес эрхлэгчдийн төвлөрсөн газар болох “Үүлэн хөх хөндий”-н төлөөлөгч юм.

– Манай компани голдуу 3D дижитал болон 3D хэвлэх технологийн талаар хөгжүүлж байна. Одоо 3D технологийг олон салбаруудад эхлэн ашиглаж байгаа. Аж үйлдвэр, боловсрол, хэрэглээ болон био-анагаах ухаан зэргийг хамарна гэж 3D хэвлэх технологийн үйлчилгээ үзүүлэх газрын ажилтан ярилцлага өгөхдөө хэлсэн юм.

3D хэвлэх технологи одоогоор энгийн хүмүүсийн амьдралаас арай зайдуу бий юм. Гэсэн хэдий ч 3D хэвлэх технологи нэгэнт хэрэглэгчдэд танигдаж, хүмүүс зохих хэмжээний ойлголттой болсон. 3D хэвлэх технологийн хөгжил улам боловсронгуй болохын зэрэгцээ 3D хиймэл эрхтэн нь нэн олон хүмүүсийн амийг аварч чадахаар үл барам машин тоноглол, сансар судлал, электроник бүтээгдэхүүн, хөшөө, барилга, эрчим хүч зэрэг олон салбаруудад ашиглагдан хүмүүсийн амьдралыг хялбар болгоход нөлөөлж байна.

Сүүлийн гурван жилд тус хотын захиргаа болон Намын хорооноос “Аж ахуйн шинийг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал” зэрэг 52 бичиг материалыг батлан зарласан. Чадвартан авьяастныг бэлтгэн хөгжүүлэх тал дээр төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэв. Ажилтнуудын боловсрол сургалтыг урт хугацаагаар зохион байгуулж, гадаадаас чадварлаг мэргэжилтэн элсүүлэх, орон нутгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэхтэй уялдуулан механизмын шинэтгэлийн болон төрийн бодлогын талаар дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ нь чадвартны бүтээн байгуулалтын ажлыг баталгаатай болгосон юм. 2019 он гэхэд Вэй Хай хотод гадаадаас 2500 хүн орж, гарсан ба давхардсан тоогоор эрдэмтэн чадвартныг урин ажиллуулахаар төлөвлөн, нийт хотын хэмжээнд өндөр ур чадвартай хүний нийт тоог 100 мянга болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс гадна, Вэй Хай хот Хятадын “Арван хоёрдугаар 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэн, стратегийн төрийн бодлого тогтоон хөгжүүлсэн байна. 2020 он гэхэд Хятадын аж үйлдвэрийн том хот болохоор зорин ажиллаж байгаа аж.

Минут секундээр үйлдвэрлэлийг баримжаална

Янь Тай хотын Чы Жю компани цагийн араат хүрд нэг бүрийг нарийн судалж, үйлдвэрлэсэн цагийн нарийвчилсан хэмжээ 1\1000 хувьд хүрчээ. Хүнсний үндсэн материалыг “Гоо сайхны” сонгон шалгаруулах шалгуураар баримжаалан эмийг эрүүл мэндийн стандартын дагуу үйлдвэрлэсэн. 60 жилийн түүхтэй тус компани, мөн Ши Ван компани нь бүгд Шань Дүн мужийн Янь Тай хотыг төлөөлнө. “Шань Дүнд үйлдвэрлэв-Нээлттэй Шань Дүн” Хятадын хэвлэлийнхний Шань Дүн муж дахь аяллын баг энэ удаагийн аяллаа Шань Дун мужийн үзэсгэлэнт хот Янь Тай хотод өндөрлүүлсэн байна.
Үргэлжлүүлэн ЭНД ДАРЖ уншина уу…

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …