Эрүүл мэнд зөв хооллохоос эхэлнэ

Зөв хооллоно гэдэг нь хүнс хоолоо биедээ зохицуулж идэж уухыг хэлнэ. Энэ нь тэжээхүйн ухаанд багтдаг.

Монголчууд эртнээсээ “Өглөө хаан шиг ид, үдэд харц шиг ид, орой гуйранч шиг ид” хэмээн хоол хүнсний талаар онцгой анхаарч, таван хошуу малынхаа махыг хүртэл халуун сэрүүн чанараар нь ялган тохируулж хүнсэндээ хэргэдэг уламжлалтай.

Өнөөдөр хэт таргалах, элэг өөхлөх, цөсний чулуужил, цусны өөх хэвийн бус, цусан даралт өндөр хүмүүс улам олширч буй нь зөв хооллох тухай үзэл баримтлал дутмагтай холбоотой. Олонх хүмүүс өглөөний хоолоо идэхгүй ажиллаж, суралцахаар явж, үдэд дөнгөж нэг аргацаан өнгөрөөд үдэш харин мах, тостой хоол ундыг элбэг дэлбэг бэлтгэж зооглодог дадалтай болсон. Мөн архи, тамхи ихээр хэрэглэх, хөдөлгөөн хийхгүй байх үзэгдэл түгээмэл болж байна. Үнэндээ өдрийн гурван цагийн хоолыг бүгдийг чухалчилж үзэх хэрэгтэй. Өглөөний цайг заавал ууж энергиэ нөхөх хэрэгтэй. Өдрийн хоолыг олон төрлөөр, оройн хоолондоо өглөө, үдийн хоолноос бусад зүйлийг нөхөж, шингээхэд хүнд мах тосыг идэхгүй байх нь сайн бөгөөд хэтэртэл идэхийг цээрлэж, долоон хувь цадах дадалтай болох хэрэгтэй.

Идэх нь зөвхөн гэдсээ дүүргэхийн төлөө биш. Харин өөрийн биедээ шаардагдах шим тэжээл, энергийг нөхөхийн төлөө юм. Эдгээр зүйлийг гүйцэд нөхсөн тохиолдолд сая таван цул зургаан савын ажиллагаа зөв явагдахыг баталж, хүний биеийн хөдөлгөгч хүчин төгөлдөр болох юм. Модоор үлгэрлэж хэлбэл, модны үндэсний үйл ажиллагаатай адил, үндэс нь газар доороос хангалттай тэжээл аваад сая шим тэжээлээ навч нахиандаа хүртэл дамжуулж, навч цэцэг нь сахлаг сайхан ургадаг. Үүнтэй адил хоол хүнсэндээ сайтар анхаарч, гэдсээ цатгахын төлөө биш, эрүүл явахын төлөө идэж буй гэдгээ битгий мартаарай.

Эх сурвалж: Шилийнгол сонин

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …