ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2013 оны 08 сарын 07 өдөр                                          дугаар А/752                                                       Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10, 24, 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 38 /гучин найм/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.

2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжийн “Ганбат өргөө” ХХК-д, 2008 оны 181 дүгээр захирамжийн иргэн Я.Буджавт, 2005 оны 555 дугаар захирамжийн “Хүйс хайрхан” ХХК-д, 2007 оны 52 дугаар захирамжийн иргэн П.Энхээд, 2012 оны А/272 дугаар захирамжийн иргэн Б.Цэдэвт, 2012 оны А/270 дугаар захирамжийн иргэн Ж.Бямбад, 2011 оны 396, 2012 оны А/221 дүгээр захирамжийн “Өндөр буянт холдинг” ХХК-д, 2010 оны 203 дугаар захирамжийн “Суман   кореа”  ХХК-д,   2010 оны   628 дугаар захирамжийн  иргэн А.Ариунаа, Б.Болдмаа нарт, 2007 оны 129 дүгээр  захирамжийн  “Эрэл”  ХХК-д,  2005 оны  243  дугаар  захирамжийн   иргэн С.Сэржмядагт, 2010 оны 329 дүгээр захирамжийн иргэн Ч.Батад, 2005 оны 55 дугаар захирамжийн иргэн П.Олонбаярт, 2004 оны 30 дугаар захирамжийн иргэн Д.Батдэлгэрт, 2007 оны 09 дүгээр захирамжийн “Шунхлай” ХХК-д, 2010 оны 661 дүгээр захирамжийн “ГЦБ” ХХК-д, 2007 оны 132 дугаар захирамжийн “Химийн шингэн” ХХК-д, 2009 оны 348 дугаар захирамжийн иргэн Ч.Дагшигдоржид, 2012 оны А/221 дүгээр захирамжийн иргэн Г.Мэндцэцэгт, 2008 оны 379 дүгээр захирамжийн иргэн Х.Цагаанхүүд, М.Байгалмаад, 2009 оны 91 дүгээр захирамжийн Ханддоржийн өргөөнд, 2013 оны А/191 дүгээр захирамжийн иргэн Т.Дунжаад, 2012 оны А/244 дүгээр захирамжийн “Мон имидж” ХХК-д, 2012 оны А/420 дугаар захирамжийн иргэн М.Ритад, 2008 оны 564 дүгээр захирамжийн иргэн Б.Дашцэрэнд, 2011 оны 401 дүгээр захирамжийн Эрчим хүчний газарт, 2013 оны А/436 дугаар захирамжийн Улаанбаатар хотын банкинд, 2007 оны 577 дугаар захирамжийн иргэн Б.Сүхтэйд, 2003 оны 283 дугаар захирамжийн иргэн Б.Болормаад хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …