БНХАУ-ын биеийн тамир спортын 12-р наадам энэ сарын 12-нд Шэн-Ян хотод сүр дуулийнтай болж өндөрлөжээ.
Энэхүү БНХАУ-ын биеийн тамир спортын наадам нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог юм. Наадмийн нээлтйин ёслол дээр ушу , уран гимнастик, өндрийн харайлт, тэвэг өшиглөх тэрчлэн спорт бүжиг зэргийг сонирхуулсан байна. Уг тэмцээнд 38 баг тамирчид оролцсоноос Шаньдүн муж амжилтаараа тэргүүлж, Ляонин болон Гуандүн муж 2, 3-р байранд жагсжээ. Уг тэмцээнд Азийн рекорд амжилтыг 5 , Хятадын рекорд амжилтыг 14 удаа эвдсэн байна.Дараагийн наадмыг 2017 онд Тяньжин хотод зохиохоор боллоо.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хаалтын ёслолд оролцсон байна. Хятадын биеийн тамир спортын хорооны дарга Лю Пэн хаалтын ёслол дээр хэлэхдээ, нийт иргэд биеэ бялдаржуулах нь энэ удаагийн наадмын уриа байж, хэмнэлтэй, өөрчлөлттэй, бүтээмжтэй наадам боллоо. Тамирчид өрсөлдөх чадвар болон үзэл санааны сайн сайхан байдлаа харуулж, Хятадын үндэстнүүдийн биеийн тамир спорт болон олимпын зориг санааг бадруулсан байна. Цаашдаа манай тамирчид тив дэлхийд Хятад улсын нэр хүндийг мандан бадруулж, амжилтыг маань ахиулах тамирчдын үзүүлэлт үгээр харагдлаа гэжээ.