Өвөр Монголын хүн нэг бүрийн дундаж орлого 8.8 хувиар нэмэгджээ


БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүн нэг бүрийн дундаж орлого энэ оны эхний гурван улирлын байдлаар 19 мянга 321 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар нэмэгдсэн ба өсөлтийн хэмжээ нь энэ оны эхний хагас жилтэй ижил түвшинд байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Оршин суугаа газраар нь авч үзвэл хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 26 мянга 939 юань байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилээс 0.1 нэгжээр давжээ. Хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого 8478 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгджээ. Өсөлтийн хэмжээ нь эхний хагас жилээс 0.1 нэгжээр өндөр байна.

Харин хүн нэг бүрийн хэрэглээний зардал 13 мянга 675 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ. Оршин суугаа газраар нь авч үзвэл хотын оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж зардал 17 мянга 141 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар нэмэгдэв. Харин хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж зардал 8743 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж: Өвөр Монголын Засгийн Газрын албан ёсны сайт

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …