Энэ сири хүүг Исса гэдэг. Өдгөө 10 настай тэр өнөөх бидний очдог Алеппод амьдарна. Исса тус хот дахь Сирийн Чөлөөт Армийн зэвсгийн үйлдвэрт ажилладаг. Өдөр бүр шүү.
Тэр өдрийн арван цаг тасралтгүй энэ хүнд хүчир хөдөлмөрт “нухлагдана”. Их бууны засварчин ажилтай жаал хүүд зав гарах нь ховор. Хэрвээ түүнд амрах мөч гарвал хэсэгхэн ч гэсэн түшлэгтэй сандалд хажуулдахыг илүүд үзнэ.
Исса уг нь сургуульд сурдаг байжээ. Гэвч дайны хар утаа бүхнийг өөрчлөв. Эцэгт нь тогтсон ажил, сайхан байшин, жижиг тэрэг гээд л бүгд байсан. Харамсалтай тэднээс одоо юу ч үлдээгүй. Орогнодог балгасыг нь эс тооцвол.
Тэр ажлынхаа хөлсийг тэр чигт нь аавдаа өгнө. Учир нь түүнээс өөр мөнгө олох хэн ч гэрт нь алга. Тийм их мөнгө биш ч гэлээ Иссагийн цалин 5 хүнийг “арайхийн” тэжээнэ. Магад хэзээ нэг өдөр Исса “үхчихвэл” тэдний гэр бүл “хэнийг” бараадах бол.
Исса хүүгийн үе тэнгийнхэн айх айдасгүй ээждээ эрхэлж, аавдаа гомдож, гадаа тоглож, тохилог гэртээ амьдарна. Харин түүнд ингэж амьдрах “хувь заяа” дутжээ. Тэглээ гээд тэр бууж өгсөнгүй. Алеппо хотын шинэ өглөө бүрийг “талархан” угтасаар л…
Учир нь Исса хүүд “мөрөөдөл” бий…
Нийтлэл: ОУ-ын тоймч Х. Уламбаяр
Зураг: “Ройтерс” агентлаг
2013.09.18