Долоо хоногт Эрээн хотын жуулчлалын орлого 29 сая юань давжээ

Deadly_tourism_chinaХятадын улс  10-р сарын 1-ээс  алтан долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хот давхацсан тоогоор нийт 30 мянга гаруй жуулчдыг хүлээн авсан нь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3% нэмэгджээ.

Ийнхүү хятадын аялал жуулчлалын орлого нь 29 сая 779 мянга гаруй юаньд хүрсэн нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 35% нэмэгдэж, жуулчны газрууд давхацсан тоогоор 12 мянга гаруй жуулчин хүлээн авсан байна гэж Эрээн хотын аялал жуулчлалын газар мэдээлжээ.

Алтан долоо хоногийн амралтын хугацаанд, хотын эргэн тойрны аялал, Хятад Монголын нэг өдрийн аялал, Улаанбаатарын олон өдрийн аялал нь Эрээн хотын энэ оны жуулчлалын халуун цэг болжээ.

Жуулчид байгалийн өнгө үзэмжтэй танилцахын зэрэгцээ соёл түүхтэй танилцсан байна.

“Аялал жуулчлалын хууль”-ийн хэрэгжилт болон алтан долоо хоногийн амралтын нөлөөгөөр  замын аяллын үнэ нийтдээ нэмэгдсэн ч жуулчид сэтгэл хангалуун байжээ..

Нийт жуулчдад богино замын аялал  маш их таалагдсан байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …