Дөрвөн хэл рүү хөрвүүлдэг нүдний шил бүтээжээ

logoЯпоны “NTT DoCoMo” компани текстийг таньж, орчуулах чадвартай ухаа­лаг нүдний шилээ танил­цууллаа.

Одоогоор уг бү­тээл анг­ли, япон, хятад, солон­гос гэсэн дөрвөн хэл рүү аливаа текстийг шууд хөрвүүлдэг аж.

Компанийн төлөөлөгч­дийн ярьж бай­гаа­гаар нүд­ний шилийг таних­гүй хэлээр бичсэн хоолны цэс, хаяг, шошгыг орчуулан уншихад хэрэглэж болох аж.

Ингэхдээ тэмдэгтүүдийг таньж, орчуулахад ердөө л тав орчим секунд зарцуулдаг бай­на. Үүнээс гадна ямар ч хатуу гадаргууг мэдрэгчтэй дэлгэц болгох чадвартай. Жи­шээлбэл энгийн цаасыг ч тач-скринтэй болгож хараг­дуулдаг байна.

Ингэхийн тулд хуруундаа тусгайлан бөгж зүүх шаард­лагатай. Тэр ч бүү хэл нүдний шилэнд өрт­сөн хүмүүсийг таних чадвартай.

Одоогоор үүнийг олноор үйлдвэрлэх, ямар өртөгтэй байх талаар мэдээлэл алга байна.

Санал болгох мэдээ

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Гантогоо нар “Сайн үйлсийн элч” –ээр тодорлоо

Жил бүрийн 12-р сарын 05-ний өдрийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөөх олон улсын сайн дурынхны …