Хараа тэглэх “лазер” хагалгаа гэж юу вэ?

article-0-00D0D684000004B0-763_468x286Танд лазераар хараа засах хагалгаа үнэхээр хэрэгтэй юу?
Лазерийн хагалгаа хийлгэхийг хүссэн хүмүүсийн шалтгаан нь дараах 3 төрөлд хуваагддаг гэхэд болно. Эхнийх нь нүдний шил болон линзийн алийг ч зүүгээд нэмэргүй болсон хараа муутай хүмүүс. Хоёр дахь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалж шил болон линз нь тодорхой хэмжээгээр өөрт нь тээр саад болдог хүмүүс. Харин 3 дахь нь хамгийн түгээмэл шалтаг буюу зүгээр л нүдний шил зүүхийг хүсдэггүй хүмүүс. Ийм хүмүүс нүдний шилийг өөрийнхөө хоёр дахь нүд гэж хүлээн авахаасаа бусдын нүднээс далдалж болдоггүй, гоо сайхан, сэтгэл санааг нь гутаасан хиймэл эрхтэн мэтээр хүлээж авдаг байна.

Лазераар хараа засах хагалгаа хэрхэн хийгддэг вэ?
Лазераар хараа засах технологийн хамгийн боловсронгуй нь LASIK хагалгаа юм. Хамгийн оновчтой, өвдөлтгүй технологи. Энэ хагалгаа нь өндөр нарийвчлалтай мэс заслын технологийг эксимер лазерын үйлчилгээтэй хослуулсан байдаг бөгөөд нүдний эвэрлэгийн давхаргуудын бүтцийг аль болох гэмтээлгүй хадгалж үлдээх хамгийн үр дүнтэй, оновчтой аргад тооцогддог. Лазераар хараа засах хагалгаа нь юун түрүүнд харааг иж бүрэн оношлохоос эхэлнэ. Уг оношлогоогоор хараа, түүний төрөл, харааны эмгэгийн зэрэг, нүдний даралт, эвэрлэг бүрхэвчийн топографи, зузаан, муруйлт зэргийг тодорхойлдог. Эцэст нь лазер хагалгаа хийх боломжтой эсэхийг тогтоож өгнө.

Хагалгаа нь хэсэгчилсэн мэдээ алдуулалтан дор нүд тус бүрд 10 минут орчим хугацаатай хийгдэх бөгөөд лазераар үйлчлэх хугацаа нь 20 секундээс 1.5 минут орчим байна. Энэ хугацаа нь харааны гэмтлийн зэргээс шалтгаална. Биологийн эдүүдэд эксимер лазер үйлчилснээр молекул хоорондын холбоос тасарч зарим молекулууд чөлөөлөгдөнө. Энэ нь эвэрлэг бүрхэвчийн эдийг халаахгүйгээр ууршуулах боломжтой болгоно. Эксимерлазерын туяа нь эвэрлэгийн зөвхөн өнгөн давхаргад үйлчилж эвэрлэгийн хэлбэрийг өөрчилдөг.

Эхлээд микрокерат хэмээх мэс заслын автомат төхөөрөмжийн тусламжтайгаар эвэрлэг эдийн дунд давхарга руу нэвтрэнэ. Энэ нь ердөө 2-5-хан секунд болох бөгөөд өвчин мэдрэгдэхгүй. Энэ үед эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг хуулах бөгөөд лазерын тусламжтайгаар гэрлийн туяа нүдний торлогийн яг төвд тусаж байхаар оптик хэмжигдхүүнүүдийг өөрчилж эвэрлэг бүрхэвчийн хэлбэрийг засна. Дараа нь өмнө хуулсан эвэрлэг бүрхэвчийн өнгөн давхаргыг буцааж /бүтээнэ/ тавина. Ингэхдээ оёдол хэрэглэхгүй. Эксимер лазерийн бүх үйлчилгээ компьютерийн программаар удирдагдана. Мэдээж уг программд өвчтөний нүдний бүх үзүүлэлтийг урьдчилан суулгасан байдаг. Хагалгааны дараа хагас цаг болоод нүдэнд үзлэг хийнэ. Үзлэгийн үеэр өвчтөнд 7 хоногийн турш дусаах нүдний дусал, өвчин намдаах болон үрэвслийн эсрэг бэлдмэл өгнө.

Хагалгааны дараа нүд торох, нулимс гоожих, гэрлээс зайлсхийх гэх мэт бага зэрэг гаж нөлөө үүсч болох бөгөөд энэ нь ихэнхдээ 2 цагийн дараа арилна. Тэгээд л ердийн эрүүл хараатай болж, нүдний шил, линз зэргээс хараат бус байхаа болино. Эхний өдрөөсөө л машин жолоодох, компьютер дээр ажиллах, зурагт үзэх, спортоор хичээллэх зэргээр хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.

Гэхдээ хагалгаа хийлгэхэд хориглох заалтууд гэж байгаа. Тухайлбал ойрын хараа түргэн хугацаанд хэт муудсан, жирэмсэн байх, хатгаа туссан, эвэрлэг бүрхэвч чинь хэтэрхий нимгэн байх болон нүдний хэд хэдэн төрлийн өвчний үед лазераар хараагаа тэглүүлэх боломжгүй юм байна. Хамгийн гол нь иж бүрэн оношлогоо хийлгэх нь чухал.

Анхааруулга!
Контакт линз байнга зүүдэг хүн шинжилгээ оношлогоонд орохоос 7 хоногийн өмнөөс линз хэрэглэхээ болих хэрэгтэй гэнэ. Учир нь контакт линз нь эвэрлэг бүрхэвчийг бага зэрэг гэмтээдэг учир буруу оношлогдох эрсдэлтэй. Хагалгаа хийлгэсэн өдөр бүдэг гэрэл илүү тохиромжтой байдаг учир нарны шил зүүж, хагалгаанд орохын өмнө болон дараа /тэр өдөртөө/ нүүрэндээ элдэв крем тос хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эцэст нь лазер хагалгаатай холбоотой нийтлэг асуултууд болон түүнд мэргэжлийн нүдний эмчийн өгсөн хариултыг толилуулъя.

Жирэмсэн болон хөхүүл үед яагаад лазер хагалгаа хийлгэж болдоггүй вэ?
Жирэмсэн болон хөхүүл үед эмэгтэй хүний биед гормоны асар том өөрчлөлт шинэчлэл явагдаж байдаг. Энэ нь холын болон ойрын харааны үзүүлэлт түр зуур болон заримдаа бүрмөсөн өөрчлөгдөх нөхцөл болдог. Тиймээс бие организмаа хэвийн нөхцөлд орсны дараа /төрсний дараа дор хаяж 1 жил, хүүхдээ хөхнөөс нь гаргасаны дараа/ оношлогоонд орж болно.

Лазерийн хагалгаа хийлгэхэд тохиромжтой нас гэж бий юу?
Тийм нас байхгүй. 18 наснаас дээш л бол хэдэн ч настай хүн хийлгэж болно.

Хагалгааны дараа ямар нэг хорио хязгаарлалт бий юу?
Сүйдтэй хориод байх зүйл байхгүй. Ганц хоёр хоногтоо хагалгаа хийлгэсэн нүдтэй талаараа хажуулдаж унтахгүй байх, нүдээ үрэхгүй байх, гадны цохиж гэмтээх эрсдлээс хол байх, нүдэндээ хэт ачаалал өгөхгүй байх, тамхины утаа мэтийн хортой хүчин зүйлээс зайлсхийх мэтийг эс тооцвол.

Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …