Герпес нь вирусээр vvсгэгддэг ба vvсгэгч нь хvний биед байнга оршиж ямар нэг шалтгаанаас идэвхжсэн vед өвчин vvсгэх шинж чанартай болно. Хvний бие махбодийн эсэргvvцэл буурах, гэнэт даарах, хvнд өвчин(хатгаа г.м), стересс зэрэг шалтгаанаас вирус нь идэвхждэг гэж vздэг. Герпес биеийн аль хэсэгт туурсанаас хамаарч : уруулын герпес – хомхой долоох, амны салст бvрхэвчийн герпес, могой яр, бэлэг эрхтэний герпес гэж ангилна.
Хомхой долоох
Эртнээс ард тvмний дунд хомхой долоох гэж нэрлэгдэж ирсэн. Даарах, ханиад хvрэх гэх мэт халуурах шинж тэмдэгээр илэрдэг халдварт өвчнvvдийн vед хvйтэн халууны гэнэтийн цочролын улмаас уруул орчмын хэсэгт загатнаж улмаар улайн хавдаж цэврvv vvснэ. Энэ нь өвдөлт өгч загатнана. Дээрх эмгэг нь амь насанд аюулгvй боловч уруул орчмын хэсэг нь мэдрэлийн судал ихтэйгээс байнга загатнаж мөн гоо сайханы талаасаа ч гэсэн хvнд тааламжгvй байдал vvсгэдэг. Цэврvv vvсээгvй зөвхөн загатнаж эхэлж байгаа vед нь вирусийн эсрэг сонгомол vйлчилгээтэй тосон тvрхлэг (ацикловир гэх мэг) хэрэглэх нь vр дvнтэй байдаг. Цэврvv vvссэн vед нь иод, метилин хөх, брилиант ногоон гэх мэт ариутгагч уусмал тvрхэж хатаах нь vр дvнтэй. Цэврvvг хагалах, бохир зvйлээр оролдох нь нянгийн халдвар орж улмаар өвчин хvндрэхэд хvргэнэ.
Эмчийн заавраар эмчилгээг хийнэ.
Амны салст бvрхэвчийн герпес
Тууралт нь цэврvv хэлбэртэй тvvнийг тойроод цацраг хэлбэрийн хvрээ vvсгэсэн байдаг. Цэврvv хагарч дугуй хэлбэрийн шарх vvсгэнэ. Цэврvv нь өвдөлттэй байдаг. Хоёрдогч халдвар орсноос vрэвсэл vvснэ. Амны хөндийд хэвийн vед олон тооны эмгэг vvсгэгч нянгууд байх ба амны салст бvрхэвчийн бvрэн бvтэн байдал алдагдах vед эдгээр нянгууд нь vрэвсэл vvсгэнэ.
Могой яр
Могой яр нь нэг ба хэд хэдэн хавирганы дагууд гэмтэл болон бусад өвчний шинж тэмдэггvйгээр өвдөлт өгч хэсэг хугацааны дараа хавирганы дагуу арьсан дээр өвөрмөц тууралт vvснэ.
Бэлэг эрхтэний герпес
Энэхvv өвчин нь бэлгийн замаар дамжина. Гадна бэлэг эрхтэн (эмэгтэйд- бэлгийн уруул, vтрээ, эрэгтэйд – боовны толгой) загатнах, өвдөх шинж илэрнэ. Мөн герпесийн цэврvv гарч улмаар хагаран шарх vvсгэж хоёрдогчоор нянгийн халдвар орж vрэвсэл vvсгэнэ. Иймээс шинж тэмдэг илрэх vед эмчид vзvvлж эмчилгээ хийлгэх цаашид хvндрэхээс сэргийлнэ.