Цагаан хорхой нь өвчтэй хүүхдийн нарийн гэдэсний хананд наалдаж хүний идсэн зүйлээр хооллож амьдардаг байна. Хэмжээ нь 2-4 мм байдаг. Шөнийн цагаар эмэгчин нь анусаар гарч, хярзан салтааны хуниасанд очиж өндөглөнө. Хүүхэд нойрондоо маажиж, хуруу хумсандаа өндөгийг наалдуулж ор хөнжлөөрөө тараах ба бохир гараа амандаа хийх, юм барьж идэх зэргээр өндгийг буцааж залгидаг байна. Ор хөнжлийн даавуунд хүрсэн хүнд ч уг цагаан хорхой халдварладаг ажээ. Хүүхэд ийм маягаар өөрөө өөртөө дахин халдварлуулсаар энэ өвчин жил ч үргэлжиж болно. Мөн тоглоом хэрэглэл, хүнсний зүйл, тоосжсон агаараар дамжин цэцэрлэг яслийн хүүхдийн дунд түргэн тархдаг. Хялгасан хорхойтой хүүхэд шөнө нойрондоо тавгүйрхэж, бөгсөө маажиж охин хүүхдийн үтрээнд хорхой орж үрэвсүүлсэн тохиолдол ч байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дотоод ариун цэврийг чанд сахиж, халуун индүүгээр хүүхдийнхээ дотуур хувцсыг сайн индүүдэх ба 2-3 орой дараалан бургуй тавих хэрэгтэй. Хамгийн чухал нь гарын болон хувийн ариун цэврийг чанд сахих ёстой.
Санал болгох мэдээ
Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ
Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ. Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …