Нийгмээс шалтгаалсан эхийн эндэгдэл зонхилон тохиолдсон байна

23g102678giu3ne7sgrntlb3j3Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд ямар өвчлөл нийслэлийн хүн амын дунд ихсээд байгаа вэ?

-Ер нь нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтийг эхийн эндэгдэл, 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин, нийт нас баралт гэсэн чиглэлүүдээр гаргалаа. Үндсэндээ таван халдварт өвчний чиглэл байдаг. Амьсгалын замын, хоол боловсруулах замын, гэдэсний халдварууд, эмнэлгээс шалтгаалах халдварууд, бэлгийн замаар дамжих халдварууд юм. Нийт халдварт өвчин дотроос бэлгийн замаар дамжих халдвар 40 гаруй хувийг эзэлж байна. Халдварт өвчин гэдэг бол хувь хүний дадал заншилтай нэлээн холбоотой өвчлөл юм.

-Энэ өвчлөл аль насны хүмүүст их байна вэ?

-20-45 насны хүнд 60-аад хувь нь байгаа юм. Өвчтэй хүн өвчнөө эмчлүүлээд гарахдаа хавьтагчаа эмчилгээнд оруулах ёстой. Хавьтагчийн илрүүлэлт бага байдаг учраас тархалт зогсдоггүй.

-Эхийн эндэгдэл ямар төвшинд байгаа вэ, өссөн үү, буурсан уу?

-Урьд онуудтай харьцуулахад зарим жил буурсан үзүүлэлттэй, зарим жил өссөн үзүүлэлттэй гардаг л даа. Тухайлбал, Энэ жил нийслэл хотод 21 эх эндсэн байна. Аймаг, улсын дундажтай харьцуулахад нийслэлд эхийн эндэгдэл өссөн үзүүлэлттэй байгаа. Задлаад харахаар нийслэлийн харъяа байгууллагуудад нийт эндсэн эхийн тоо долоо гарсан. Түүнчлэн энэ жил зургаан эх гэртээ нас барсан, нэг эх зочид буудалд нас барсан гэх зэрэг нийгмээс шалтгаалсан эхийн эндэгдэл зонхилон тохиолдсон байна. Дашрамд дурьдахад, 2013 онд 200 орчим  эмэгтэй худалдааны захуудаас үр зулбуулах эм авч хэрэглээд дөрөв орчим эх нас барсан байгаа юм. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндэд иргэд өөрсдөө эрсдэл учруулж байна.

-Гадаад улс орноос нийслэлд шинээр орж ирж байгаа ямар өвчлөл байдаг юм бол?

-Халдварт өвчний хувьд шинэ болон шинээр сэргэж байгаа өвчлөлүүд нэмэгдэх хандлагатай байгаа. Улаанбаатар хотын хүн ам жил бүр 30-45 мянган хүнээр нэмэгдэж байна. Тэгэхээр хүн ам нэмэгдэхийн хэрээр өвчлөл нэмэгдэх магадлалтай. Манай оронд хөгжингүй орны болон хөгжиж буй орнуудын өвчлөл хоёулаа байдаг. Халдварт бус буюу зүрх судасны өвчлөл, даралт ихсэх өвчин, сахарын шижин гээд хөгжиж байгаа орны ч өвчлөлүүд байгаа. Мөн хөгжингүй оронд ч байдаг өвчнүүд илэрдэг учраас  иргэд маань эрүүл мэндээ өөрөө өөрснөө хамгаалдаг байх хэрэгтэй юм.

А.Өлзий

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …