– Стресс гэдэг нь яг ямар өвчин юм бол. Хүмүүс стресст орлоо гээд их ярих болсон нь ямар учиртай вэ?
– Стресс гэдэг нь бол хүчдэл гэдэг утгатай англи үг. Янз бүрийн тааламжгүй цочролууд нөлөөлөхөд хүн ба амьтанд хариу урвал өгдөг. Стресс нь, нэгдүгээрт хэрүүл маргаанаас, хоёрдугаарт нь хүмүүсийн харилцааны явцад үүссэн зөрчлөөс, гуравдугаарт нь байгалийн гамшиг, Дөрөвдүгээрт нь хүчирхийлэл, тавдугаарт нь шинэ орчин нөхцөлд дасаж зохицож амьдрах, зургаад нь ядуурал, долоод нь хүүхдийн буруу хүмүүжил, наймд нь өвчин эмгэгээс шалтгаалж үүсдэг.
– Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь илүү стресст орж байна?
– Эмэгтэйчүүдээс илүүтэй эрэгтэй хүмүүс хамгийн их стресст орох нь олонтоо
– Ажил, амьдралынх нь түвшнээр авч үзвэл стресст хамгийн их ордог нь ямар хүмүүс байдаг вэ?
-Сүүлийн үед стрессгүй хүн ч гэж алга, стрессгүй орчин ч гэж алга. Хүмүүс, амьдралын түвшин доогуур ядуу хүмүүс стресст их ордог гэж боддог. Энэ нь хэдийгээр тийм байгаа боловч бас амьдралын хувьд боломжийн хүмүүс илүү стресст ордог. Ажлын хувьд оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс стресст орох нь элбэг тохиолддог.
– Стресст орох нь хүний бие махбодид ямар муу нөлөө үзүүлэх вэ?
– Стресс бие махбодид дараах муу нөлөөллүүдийг үзүүлдэг. Үүнд: нэгд, толгой өвдөх, нүд эрээлжлэх, чих шуугих, зүрх дэлсэх, зарим үед суулгана, зарим үед өтгөн хатдаг. Сэтгэл хөдлөлийн талаас бол айдас түгшүүртэй болох, сэтгэл гутрах, сэтгэлээр унах, уйламтгай болох, шийдвэр гаргах чадваргүй болох, ялимгүй зүйлд уурлаж уцаарламтай болдог.
– Стрессийг яаж зөв тайлах вэ?
-Стрессээс гарахын тулд нэгд, хүн цагаа зөв барих, ажил амралтынхаа дэглэмийг баримтлах, чанар сайтай хоол идэх, өөртөө тохирохгүй таагүй зүйлд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Хоёрт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, хөгжим сонсох, дотныхоо найз нөхөдтэй уулзаж өөрт тохиолдсон зүйлээ ний нуугүй ярилцах хэрэгтэй. Ингэж байж стрессээ зөв тайлна. Хэрвээ энэ бүгдийг хийгээд стрессээс гарч чадахгүй тохиолдолд өрхийн эмчид хандаад, цаашлаад мэргэжлийн эмчидс үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.
– Нойргүйдэл стресстэй холбоотой юу, нойргүйдэл юунаас болдог вэ?
– Стрессээс үүдэлтэй нойргүйдэл гэж бий. Хүн ер нь сэтгэл санааны тавгүй байдлаас ч юмуу, ямар нэгэн өвчнөөс болж нойргүйдэлд орох нь элбэг. 3-7 хоног нойргүй явбал энэ нь өвчин болж хувирдаг. Иймд хүн өдөрт 6-8 цаг заавал унтаж амарч байх ёстой. Хүн нойроо хангалттай авч чадахгүйгээс болж энэ нь өвчин болж хувирдаг.
– Мартамхай болох нь сэтгэцийн өвчинд хамаарах уу?
-Энэ байж болно. Энэ нь 45-аас дээш насныханд элбэг тохиолддог. Энэ тохиолдолд эхний удаад тархины цусан хангамжийг сайжруулах, захын судсыг тэлэх ойр зуурын эмийг хэрэглэхэд мартамхай байдлаас гарах боломжтой.
– Сэтгэцийн өвчин ихсэх шалтгаан нь юу вэ?
-Ер нь сүүлийн үед сэтгэцийн өвчин ихсэж байгаа. Энэ нь стресстай холбоотой байдаг. Гэр бүлийн хэрүүл, хүмүүсийн харилцааны явцад үүссэн зөрчил, байгалийн гамшиг, хүчирхийлэл, шинэ орчин нөхцөлд дасан зохицож амьдрах, ядуурал, хүүхдийн буруу хүмүүжил, өвчин эмгэг зэргээс шалтгаалж стресст орох нь элбэг байдаг.
– Сэтгэцийн тулгамдсан асуудал, цаашлаад сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар…?
-Хамгийн гол нь ажил, амьдралаа зөв зохицуулж, хүн өөрийгөө энэ өвчнөөс аврах ёстой. Сэтгэц удаа дараа хямран нойргүйдэл ихсэж, цочмог уур уцаартай болж байгаа бол та нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авч байх хэрэгтэй.
– Хүүхэд залуус комьютер тоглоомд олон цагаар тоглох нь сэтгэцийн өвчин үүсэгэх хүчин зүйл болох уу?
– Болно, хүүхэд залуучууд компьютерийн тоглоомонд их донтож байгаад харасалтай. Хүүхэд залуучуудаас гадна насанд хүрсэн хүмүүс хүртэл энэ компьютерийн тоглоомонд донтох тохиолдол байна. Энэ төрлийн сэцгэцийн өвчин тэр бүр анзаарагддаггүй ч ихээхэн хортой чанартай. Хүний тархи ажиллах, хөдөлмөрлөх чадварыг бууруулж, зөвхөн тоглоомоор ертөнцийг төсөөлөх хандлагыг донтогсодод бий болгодог.
А.Тамир