Солонгос улсын Их Хурлын гишүүдийг сонгох 20 удаагийн сонгууль болоход ердөө 2 жил үлдсэн байна. Үүнтэй холбогдуулан улс төрчид, улс төр судлаачид болон сонгогчдын төлөөлөгчид оролцсон сонгуулийн тухай хэлэлцүүлэг өнөөдөр Сөүл хотод зохион байгуулагдлаа.
Тус улс Их Хурлын 300 гишүүдтэйгээс 246 гишүүд тойрогт нэрээ дэвшүүлэн сонгогчдоос санал авч сонгогддог бол үлдсэн 54 суудлыг намууд авсан суудлынхаа тоогоор хуваан авдаг системтэй. Гэвч энэ нь нэг тойрогт хамрагдах сонгогчдын тоо хэт их байгаагаас болж нэр дэвшигчид сонгогчдынхоо санал хүсэлтийг төдийлөн сайн сонсож чаддаггүй байдалд хүргэдэг байна. Тиймээс Их Хурлын гишүүдийн тоог одоо байгаа 300 дээр дахин 100-аар нэмэгдүүлж, 400 болгох ба эдгээрийн 300 нь тойрогт нэрээ дэвшүүлж, үлдсэн 100 суудлыг авсан суудлынхаа тоогоор намууд хувааж авах хэрэгтэй гэсэн санал гарчээ.