Нина Добрев болзоот залуутай болсон уу

     Холливудын алдартай бөгөөд үзэсгэлэнтэй жүжигчин Нина Добрев шинэхэн болзоот залуутай болсон талаар барууны хэвлэлүүд бичиж эхэллээ. “The Vampire Diaries” цуврал киноны од тэрээр өөрийн хамтрагч Йан Зоммерхалдертай хайр сэтгэлийн холбоотой байсан билээ. Харин Йан жүжигчин Никки Рийдтэй гэрлэж, сүр дуулиантай хурим хийсэн юм. Жүжигчин бүсгүйн шинэ найз залууг “Whiplash” киноны жүжигчин Остин Стоуэль гэдгийг эх сурвалжууд баталж байна. Хамгийн сүүлд тэднийг хоёр ч удаа Холливуд дахь The Improv зоогийн газарт хооллож, Hallmark Shoebox-т цагийг хамт өнгөрүүлсэн талаар People сэтгүүлийнхэн дамжуулж байсан юм. Өдгөө 26 настай Добрев болон 30 настай Стоуэль нар хоёулаа “Indy 500” кинонд хамтран тоглож байсан билээ. Одоогоор хосуудын хэн нэг нь харилцаагаа албан ёсны болгож хараахан зарлаагүй байгаа юм.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …