Барак Обама Орегонд очин, болсон явдалд харамсаж буйгаа илэрхийллээ

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Орегон мужийн “Umpqua Community” коллежид зэвсэгтэй этгээд гал нээн, 10 хүн нас барж, 8 хүн бэртэж гэмтсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнтэй энэ баасан гарагт уулзан цаг гаран ярилцсан байна. Ерөнхийлөгч Обома гэмт этгээд Крис Харпер Мэркэрийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 9 хоногийн дараа Орегон мужид очжээ. Түүнийг онгоцны буудал дээр ундууцаж бухимдсан олон хүн угтсан байна. Учир нь зэвсэгт халдага гарсанаас нэг цагын дараа Обама өөрийн дэмжигчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд галт зэвсгийн эсрэг хяналттай ажиллахаа зарлан мэдэгдсэн ажээ. Обама сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа “Бидний бодол залбирал эдгээр зүрх шимшрүүлсэн хэргээс сэргийлэхэд хангалтгүй юм. Хэнд ч ийм зүйл тохиолдож болно” хэмээн хэлжээ.

enhanced-mid-5173-1444425476-6

enhanced-mid-18909-1444426688-18 (1)

А.Уянга

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …