Шуурхай мэдээ: “Террористуудыг дэмжигчид бидний ар нуруунаас хутгаллаа” гэв

c850cc_russian_bombarders_x800Сири улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Исламын улс” бүлэглэлийн босогчидтой хатуу тэмцэхээ зарласан ОХУ-ын СУ-24 сөнөөгч нисэх онгоцыг Туркийн  цэргийнхэн буудаж унагажээ. Энэ талаар Турк улсын Батлан хамгаалах яамныхан мэдэгдэхдээ: “Оросын  сөнөөгч онгоцонд Туркийн хилийг зөрчиж байгааг нь урьдчилан удаа дараа  сануулсан боловч ямар нэг хариу өгөөгүйн улмаас  Туркын F-16 сөнөөгч онгоцноос  пуужин харвасан” гэж байгаа бол Оросын тал тайлбарлахдаа:  “Туркийн хилээс 1 км орчим зайд  Сири улсын агаарын хил дээгүүр нисэж явсан ОХУ-ын СУ-24 онгоцыг   Туркийн нутаг дэвсгэр дэх газраас буудаж унагасан” гэжээ. Ямартай ч тус онгоцыг хаанаас буудсан талаарх мэдээлэл ийнхүү зөрүүтэй байгаа ажээ.

Оросын СУ-24 онгоц унахаас өмнө 2 нисгэгч нь шүхрээр бууж амжсан боловч тэдний  хувьд Сирийн босогчидод олзлогдсон байх гэсэн таамаглал байна.  Туркийн “Hurriye”t сонинд мэдээлснээр  хоср нисгэгчийн нэг нь  амиа алдсан гэжээ.  Учир нь нисэгчдийн шүхрээр буусан газар нь Сирийн нутаг дэвсгэр дэх босогчдын оршин суудаг газар ажээ.  Одоогоор Оросын нисдэг тэрэг сөнөсөн онгоцны нисгэгчийг хайн Сирийн уулс дунд эрлийн ажиллагаа явуулж байгааг зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.

12241373_761630130647919_6590848024696692975_n

Энэ бүхний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ: “Террористуудыг дэмжигчид бидний  ар нуруунаас хутгаллаа. Манай онгоц Туркын хилээс 1 километрийн зайтай Сири улсын нутаг дэвсгэрт манай онгоц нисэж явсан. Туркын нутаг дэвсгэрээс  харвасан aгаар, агаар ангилалын пуужингаар Сирийн нутаг дэвсгэрт үүргээ гүйцэтгэж явсан Оросын нисэх хүчний “SU 24” онгоцыг унагасан. Бид аль ч тохиолдолд Турк улсын нутаг дэвсгэр хил хязгаар руу орох   хууль зөрчсөн  үйлдэл хийхгүй. Энэ үйл ажиллагааг хийсэн хэн ч байсан олон улсын алан хядах үйл ажиллагааг дэмжиж байна гэж тооцох ёстой” гэлээ.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …