Өнгөрсөн мягмар гаригт ОХУ анх удаа “БН-521” шумбагч хөлгөөс пуужин харваж, “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдад цохилт өгсөн тухай “TASS” агентлаг мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Пуужингийн бай хэт даврагсдын төв Сирийн Ракка хот байсан. Ажиллагааны үеэр цөмийн шумбагч усан дор үүрэг гүйцэтгэв” гэж мэдэгдсэн байна. Оросууд агаарын цохилт өгөхдөө ихэнхдээ бөмбөгдөгч, дайрагч онгоцуудаар довтолж, үе үе Каспийн тэнгисээс пуужин тээгч хөлөг онгоцны тавцангаас богино тусгалын пуужин харваж байгаа аж. Сирид буй Оросын цэргийн баазаас хөөрсөн “ТУ-22” бөмбөгдөгч онгоцны цохилтыг дэмжих зорилгоор ийнхүү цөмийн шумбагч онгоцноос пуужин харвасан байна. Үүнийг Пентагон зэр зэвсгээ гайхуулсан, сүржин алхам гэж үзжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
мэдээ.мн