Туркт мөргөлдөөн намжихгүй байна

12

Туркийн зүүн өмнөд Диабакир мужийн цагдаагийн төвийн ойролцоо бөмбөгө дэлбэрчээ. Тэсрэх бөмбөгийг авто машинд байрлуулсан хэмээн таамаглаж байгаа ба дэлбэрэлтийн улмаас нэг эмэгтэй болон нэг хүүхэд амиа алджээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд дор хаяж 22 хүн гэмтэж бэртээд байна.

Аврагчид Синар дүүрэгт нурангинаас амьд үлдсэн иргэдийг аврах ажиллагаа хийж байна. Туркийн албаны хүмүүс энэхүү дэлбэрэлтийг улс төрийн зорилготой гээд Курд сужид ихдэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг Курдистиан Ажилчдын Намын цэргүүдтэй холбон тайлбарлаж байна.

Дэлбэрэлтийн улмаас ойр орчны барилгуудад хүчтэй цохилт мэдрэгдэж, эвдэрч гэмтсэн. Цагдаагийн байрны үүдэнд тэсрэх бөмбөгийг байршуулсан байх магадлалтай байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Сүүлийн саруудад Курдийн Ажилчдын нам болон Туркийн арми нарийн дунд хүчтэй мөргөлдөөн гарсаар байгаа юм. Диабакир мужид сүүлийн саруудад зүүн өмнөд бүсэд хэд хэдэн аюултай бослогийг хүчээр тараасан юм. Өнгөрөгч 07 сард болсон Цэргийн болон Курдын ажилчдын намын хоорондох мөргөлдөөнд хэдэн арван хүн амь насаа алдсан байна.

Б.Саран

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …