Шарапова Оросын хамгийн өндөр орлоготой “ОД”

maria-sharapova

“Forbes” сэтгүүлээс Оросын хамгийн баян 50 алдартаны жагсаалтыг гаргажээ. Тус сэтгүүлээс ес дэх жилдээ ийнхүү манай хойд хөршид хамгийн алдартай хэрнээ хамгийн зузаан түрийвчтэй эрхмүүдийнх нь жагсаалтыг гаргаж буй юм. Жагсаалтыг сүүлийн хоёр жил кино найруулагч Никита Михалков тэргүүлээд байсан юм.

Харин энэ удаагийн жагсаалтыг теннисчин Мария Шарапова тэргүүлжээ. 2012 оны зургадугаар сарын 1-нээс 2013 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Мариягийн орлого 29 сая ам.долларт хүрчээ.

Жагсаалтын аман хүзүүнд 15 сая ам.долларын орлогоор дуучин Григорий Лепс оржээ.  Хэдийгээр хоккейчин Александр Овечкин 16.8 сая, удирдаач Валерий Гергиев 16.5 сая ам.долларын орлоготой байсан ч гэсэн дуучин Лепс хэвлэл мэдээллийн хэрэгслээр түлхүү шуугиан тарьж, яригдсан тул аман хүзүүнд бичигдсэн ажээ.

Эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …