Туркийн нийслэлд дэлбэрэлт болж 34 хүний амь эрсдэв

96f9d8fcd5ccb53fb6ffb900b2b714e2

Туркийн нийслэл Анкара хотод ням гарагийн орой мина суурилуулсан бөмбөг дэлбэрч, олон хүн гэмтэж шархаджээ.

Уг дэлбэрэлтийн улмаас 34 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайдын хэлснийг Спутник агентлаг уламжиллаа.

Орон нутгийн цагаар оройн 18:30 цагт хотын төвийн Гувэн цэцэрлэгийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлт болсон газар нь Дотоод хэргийн яам болон бусад албаны байгууллагатай тун ойрхон байжээ.

Туркийн засгийн газраас аль бүлэглэл дэлбэрэлт үйлдсэн хийгээд халдлагын тухай мэдээллийг даваа гарагт танилцуулахаар төлөвлөж байна.

Одоогийн байдлаар аль нэг бүлэглэл тус халдлагыг үйлдсэн тухай мэдэгдэл хийгээгүй байна.

Тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ард түмэндээ хандан терроризмээс айх хэрэггүй, терроризмын эсрэг амжилттай ажиллагаа явуулж байгаа бөгөөд тун удахгүй терроризм өвдөг сөгдөх болно хэмээжээ.

АНУ, Европын холбоо, НАТО, ОХУ  Туркийн нийслэлд болсон халдлагыг буруушаагаад, эмгэнэл илэрхийлсэн байна.

Өнгөрөгч сард  Анкарад болсон дэлбэрэлтийн улмаас 28 хүн амиа алдсан билээ.

Эх сурвалж: Today.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …