Африкийн 24 настай жүжигчин бүсгүй Шенглэ бэлхүүс нарийхан болгодог даруулга тасралтгүй зүүдэг байснаасаа болж амиа алдах шахжээ.
Тэрхүү даруулга түүний 44 инч байсан бэлхүүсийг бүхэл бүтэн нэг дахин нарийсгаж, 22 инч болгосон аж. Гэвч тэрбээр тэрхүү амжилтандаа сэтгэл ханалгүй байнга даруулга зүүдэг байсан гэнэ.
Эмч нарын ярьж буйгаар тэрбээр бөөрний дутагдалд орсон бөгөөд энэ нь түүний маш удаан хугацааны турш зүүсэн бэлхүүс нарийсгагчтай холбоотой ажээ.
Түүнчлэн эмч нар охид, бүсгүйчүүдэд хандаж энэ мэтийн бэлхүүс нарийсгагчийг хэрэглэхгүй байхыг сануулсан байна.
Эх сурвалж: MNB.mn