Иракийн аюулгүй байдлын хүчин тус улсын баруун нутагт оршдог Анбар мужийн Хит хотод хяналтаа сэргээх ажиллагаа явуулах үеэрээ 1500 орчим хүнийг “Лалын улс” бүлэглэлийн шоронгоос сулласан талаар CNN мэдээллэв. Анбар мужийн Хит хотын дүүргүүдийг террористуудаас чөлөөлөх ажиллагааны явцад Иракийн цэргүүд “Лалын улс”-ын хянаж байсан газар доорхи маш том шорон илрүүлсэн байна. Уг шоронд энгийн иргэд голдуу 1500 орчим хүнийг хорьж байсан бөгөөд бүгдийг нь суллаад байна. Уг хот нь Анбар мужийн төв болох Рамади хотоос 70 км зайтай газар оршдог аж.
Эх сурвалж: zaluu.com