Хамтран тоглогчдоо хүчирхийлүүлсэн гэх гомдол гаргаж шуугиан дэгдээж байсан насанд хүрэгчдийн киноны супер од бүсгүй 31 настайдаа амиа алдсан байдалтай олджээ. Тэгэхээр түүний мөнхийн партнёр гэгдэж байсан Жэймс Дийн гэмт хэргийн гол сэжигтэн болоод байгаа талаар хэвлэлүүд мэдээллээ.
Насанд хүрэгчдийн киногоор дагнан үйл ажиллагаа явуулдаг АВН компани залуу бүсгүйг унтаа нойрондоо зүрх нь зогссон гэж мэдээлсэн боловч үхлийн шалтгаан яг таг тодорхой бус учраас албаныхан задлан шинжилгээнд оруулахаар төлөвлөж байгаа аж. Задлан шинжээч Эд Винтер Гвардиан сонинд өгсөн мэдээлэлдээ “Эмбэр Рэйний амиа алдсан байдлыг гадаад байдлаас нь дүгнэхэд гадны нөлөөгүй гэхэд хэцүү юм. Санамсаргүй осол эсвэл мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан байх магадлалтай” гэжээ.
Хэрэг гарах үед жүжигчин бүсгүй Лос Анжелосын Нарны хөндий дахь гэртээ нэг найзтайгаа хамт байжээ. Эмбэр Рэйн гэнэт ухаан алдан унахад найз нь 911 -рүү утасдаж түргэн тусламж дуудсан байна. Эмбэр Рэйн нь насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэгчдийн удирдлагуудыг хүчирхийллийн хэрэгт буруутган шүүхэд залга мэдүүлж байсан хэсэг эмэгтэй жүжигчдийн гол төлөөлөгч нь бөгөөд гэнэтийн үхлийг нь нэрээ цэвэр авч үлдэх гэсэн хуйвилдаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж зарим хүмүүс таамаглаж байгаа гэнэ.
Эх сурвалж: zaluu.com