Галт уулнаас сарнайн дэлбээ цацаржээ

Галт уул дэлбэрэхэд халуун лаав биш мянга мянга сарнайн дэлбээ агаарт цацарч газарт бууж байна гээд төсөөлдөө. Энэ магадгүй шидэт үлгэр мэт сонсогдоно. Гэвч ийм зүйл үнэхээр тохиолджээ. “Sony” компаний шинээр худалдаанд гарч буй найман сая пиксел бүхий 4К телевизийн сурталчилгаанд зориулж Коста Рико Улсын нэгэн тосгонд орших галт уулыг сарнай дэлбээгээр тэсэлжээ. Сурталчилгааны зургийг Ник Мээк хэмээх зурагчин авсан бөгөөд найман сая сарнайг 2 долоо хоногийн турш цуглуулан галт уулын тогооруу хийж тэсэлж зураг авалтаа явуулжээ. Өнгө өнгийн сарнайн дэлбээ агаарт цацагдан, цацагдсан дэлбээ тосгоныг нөмөрч, галт уулаас гарах голын мандал дээр хөвөх агшинд сурталчилгааны зургуудыг авчээ.

3201604071459988439

4201604071459988439

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …