Хохирогчийг хамгаалагч нохой

dbf8aa83-78a6-4237-b61d-7bebf6bc9296

АНУ-ын шүүх гэрч, хохирогч нарыг хамгаалахдаа нохой ашигладаг болжээ.

Нохойг эрт дээр үеэс хүний сайн анд гэдэг. Гэтэл АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хохирсон хүүхдүүдэд тусгайлан бэлтгэгдсэн нохойг хамгаалагчаар нь тавьдаг болсон байна. Эдгээр ноход нь гэрч, хохирогчдын айдас түгшүүрийг бууруулж, тэдэнд хамгаалагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг болохыг эрдэмтэн судлаачид баримтжуулан баталгаажуулсан байна. Энэ нь хэдийгээр хохирогчийн сэтгэлзүйг эмчлэх шинэ төрлийн арга техник биш ч гэлээ, тус улсын шүүхийнхэн энэ аргыг уламжлал болгон ашигласаар байгаа юм.

213b30b1-de7f-43b4-8a42-e3538c48d501

Энэ талаар гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлээс хамгаалах ажилтан Санди Моор ” Яагаад ч юм Комфорт /нохойны нэр/ шүүх танхимд орж ирэхэд ойр орчимд халуун дулаан орчин бий болдог. Гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч болсон хүүхэд айдас түгшүүргүйгээр болсон явдлыг бодит үнэнээр нь хэлж, шүүхийн шийдвэрийг үнэн мөнөөр нь гаргахад нөлөөлдөг” гэсэн юм.

b5be34b0-a72f-42bf-9c69-cc99e6fbf06d

Харин Венанго мужийн шүүхийн шүүгч Оливер Жлобаутын хэлсээр “Шүүх хуралд хүчирхийлэлийн хохирогч болсон хүүхдийг нохойтой нь хамт оруулахад хүүхэд барагтаа л бол худлаа ярьдаггүй. Хамгаалагч нохой нь хохирогчийн нэг төрлийн сэтгэлзүйн эмчилгээ юм даа” гэлээ.

Дашрамд дуулгахад, хамгаалагч нохой нь АНУ-ын хэмжээнд 87 байдаг байдаг бөгөөд энэхүү сэтгэлзүйн арга технологийг тус улсаас гадна Канад, Чили зэрэг орнууд шүүхийн системдээ нэвтрүүлжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …