Төв Африкийн Бүгд найрамдах улсын 100 гаруй иргэн нутагт ннь байгаа НҮБ-ын энхийн сахиулагчдыг хүүхэд хүчиндсэн хэрэгт буруутгасан гэж “CNN” мэдээлэв. Бүр 100 гаруй охид, хөвгүүдийг хүчиндэж, гутаан доромжилж байсан гэж эцэг, эхчүүд нь баталж байна. Дашрамд дурдахад, энэ улсад ердөө 100 энхийг сахиулагч байгаа билээ.
Энхийг сахиулагчид түүнчлэн орон нутгийн иргэдтэй маш бүдүүлэг, муухай харьцаж доог тохуу хийдэг гэж африкчууд гомдол мэдүүлжээ. Ийм гомдол анх 2 жилийн өмнө гарсан, өөрөөр хэлбэл энхийг сахиулагчид энд хөл тавьсан цагаас л.
Африкийн энэ улс дайны байдалд байгаа бөгөөд нөхцөл байдлыг тогтворжуулах, дэг журмыг сахиулахын тулд 2014 онд ийшээ НҮБ-ын энхийг сахиулагчдыг илгээсэн билээ.