Ли Мур, Уиллъям нар гэр бүл болж хоёр сайхан хүүхэдтэй болжээ. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч урьдчилан таашгүй. Нэг л өдөр гэнэт охиных нь үс унаж бие нь муудаж эхэлжээ.
Тэд Лондонгийн хамгийн сайн эмнэлэгт охиноо үзүүлжээ. харамсалтай нь эмч нар охинд нь хэдхэн цагийн нас үлдсэн гэдгийг хэлжээ. Эмч нарын оношилсноор 60.000 хүүхэд тутамд нэг тохиолдох эсийн ферментээ өсгөх чадваргүй гэсэн байна. Тиймээс охины өсөлт, үс хумсны ургалт зогсчээ. Охины бие цагаар муудаж эмч нар ойр дотны хүмүүсээ дуудаж салах ёс гүйцэтгэхийг сануулжээ.
Ли Мур, Уиллъям нарын гэр бүлийнхэн цуглаж охинтой салах ёс гүйцэтгэж амьсгалын аппаратыг нь салгахыг хүлээж зогсчээ. Ли Мур сэтгэлээ барьж дийлэхгүй охиноо үсээд гараас нь барьж бурханд залбирчээ. Охиных нь амийг аврахыг наминчлан өдөржин гуйсан гэнэ. Ингээд үдээс хойш охины амвсгалын аппаратыг салгажээ. Ли Мур охиныхоо гарыг тавьж чадахгүй барьсаар гуйсаар байж. Үүний дараа гайхамшигтай үйл явдал болж охины гар бүлээсэн нүүр нь улаа бутарсан байна. Охин ч сэргэж ээжээ дуудан уйлжээ.
Эмнэлгийн ажилтнууд ч гайхаж бөөн баяр хөөр болжээ. Гайхамшигтай нь энэ өдөр Христийн мэндэлсний өдөрб айсан бөгөөд энэ өдрийн хамгийн сайхан бэлэг хэмээн Ли Мур, Уиллъям нар билэгшээдэг байна. Өнөөдөр охин нь үс хумс нь ургаж эрүүл саруул өсч байгаа юм байна. Харин эрдэмтэд охины бие гэнэт сайжирсан шалтгааныг хараахан олж чадаагүй байгаа гэнэ.