People gather near damaged buildings at the spot where a massive fire broke out during a fireworks display at the Puttingal temple complex in Paravoor village, Kollam district, southern Kerala state, India, Sunday, April 10, 2016. Dozens were killed and many more were injured when a spark from an unauthorized fireworks show ignited a separate batch of fireworks that were being stored at the temple complex, officials said.(AP Photo/ Jyothiraj. N.S)

Энэтхэгт сүм шатсаны улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ

Орон нутгийн цагаар ням гаригийн үүрээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Коллам хотын сүмд гал гарч, үүний улмаас 100 хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн түлэгдэн, бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгдсэн талаар BBC уламжиллаа.

Путтингал сүмд гарсан гал бидний хэлж заншсан “салют”-аас үүдэн ассан байна. Тус сүмийн барилгад хадгалагдаж байсан их хэмжээний салют-д гал авалцсаны улмаас томоохон хэмжээний дэлбэрэлт явагдаж, үүний дараагаар гал түргэн хугацаанд сүмийн барилгыг бүхэлд нь хамран ассан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Рамеш Ченнитала мэдэгджээ.

Өглөөний байдлаар гал сөнөөгчид галыг хяналтандаа авсан бөгөөд үүний дараагаар аврагчид амьд үлдсэн хүмүүсийг хайж эхэлсэн байна.Жил бүр Энэтхэгийн хинди шашны охин тэнгэр, Кали бурхны дахин мэндэлсэн хувилбар болох Бхадракали бурханд хүндэтгэл үзүүлэх 7 хоногийн турш үргэлжилдэг шашны баярын үеэр уг сүм томоохон хэмжээний галт наадмыг зохион байгуулдаг бөгөөд үүндээ их хэмжээний салютыг ашигладаг байжээ.

Энэ жилийн хувьд мужийн дээд шүүхээс баярын үеэр салют ашиглахыг хориглосон байсан боловч уламжлалаа хадгалах үүднээс тус сүм зөвшөөрөлгүйгээр их хэмжээний салютыг бэлтгэсэн байсан ажээ. Энэтхэгийн Хөдөлмөрийн Сайд Шибу Бэби Жон хэлэхдээ сүм шатсан хэргийг мөрдлөг явуулан шалгахаар болсон гээд хохирогчдод болон амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно гэсэн байна.

Эх сурвалж:gereg.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …