Бүтээлч хот

 

Бүтээлч хот гэх нэр томъёо 13879fcbe7ae7ef9fee60ad79129334c25 жилийн өмнөөс Австралид хэрэглэгдэж эхэлсэн бол өдгөө төв Ази руу хүч түрэн орж ирж байна. Бид олон төрлийн судалгаа, дүн шинжилгээ, засаг захиргааны бодлогыг тайлбарлаж нуршилгүйгээр энэхүү нэр томъёоны талаар хялбарчилж танилцуулахаар шийдэв. Бүтээлч хот Мельбурны тухай нэгэн аялал жуулчлалын нэвтрүүлгийг үзээд манай нийслэл ч гэсэн нийгмийн хөгжлийн энэ түвшинд хүрэхээр хэрхэн чармайж буйг анзаарсан юм.

Нийгмийн бүтээлч давхарга

Мельбурн хот бүтээлч аялал жуулчлал, соёлын өвөрмөц шинж чанар, мөн академийн мэдлэг, судалгаан дээр суурилсан техник технологийн хөгжил дэвшлээрээ хөгжингүй орнуудын аялагчдыг өөртөө татдаг байна. Уг хотын ихэнх иргэд өндөр боловсролтой, нийгмийн бүтээлч давхаргаас гаралтай. Тэгвэл яагаад заавал энэ хотод бүтээлч давхаргын хүмүүс төвлөрсөн байдаг юм бол? Учир нь, энд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд таатай бүхий л нөхцөл бүрджээ. Эртнийх мэт донж маягтай үнэгүй трамвай иргэдийг өдөр бүр өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн цэцэрлэгт хүрээлэнгүүд рүү хүргэж өгнө. Хотын иргэдийг аль болох цэвэр агаарт зугаалж цэнгэхэд зориулж Мельбурны зохион байгуулалтыг хийсэн мэт санагдлаа. Эндхийн цэвэр цэмцгэр наран шарлагын газар, задгай талбай дахь ресторан, кафенууд өчүүхэн ч атугай уйтгарлах зав өгөхгүй мэт. Гагц амьдралаас зөвхөн таашаал авч, ийнхүү амьдарч яваадаа талархах сэтгэл л эрхгүй төрнө. Тэд иргэдийнхээ БҮТЭЭЛЧ бүтээлч хандлагыг байнга хөглөхөд зориулж дэд бүтцээ зохион байгуулсан нь гайхалтай. Бүтээлч хотуудын талаар судалгаа хийдэг шинжээч Ричард Флорида амьдрах хотоо сонгохдоо ямар хүчин зүйлсийг чухалчилдаг талаар америк иргэдээс асуужээ. Судалгаанд оролцогсдын ихэнх нь сонирхолтой, зугаа цэнгэлийн газруудтай, олон  өрлийн шөнийн амьдралын сонголттой, төрөл бүрийн гарал үүсэл бүхий үндэстэнтэй, түүнчлэн өндөр боловсролтой, найрсаг, адал явдлаас буцдаггүй иргэдтэй хамт амьдрахыг илүүд үздэг гэж хариулсан байна. Харин ажлын байрны талаарх ач холбогдол эдгээр зүйлсээс доогуур тавигдсан байв. Учир нь, амьдрах хугацаанд ажил олон удаа өөрчлөгдөнө, харин амьдарч буй хот нь иргэдийнхээ хувьд үнэнч хэвээр үлдэж, дуусашгүй эрч хүчний ундарга болдог байна. Энэ ч утгаараа Австралийн Мельбурн хот барууныханд таалагддаг аж. Тэнд хэн ч баян тансагаараа гайхуулдаггүй, хүмүүс 17.00 цагт ажлаасаа тарж, гудамжинд өөрийн гараар бүтээсэн урлагаа зарж, наран шарлагын газар алжаалаа тайлж, уушийн газруудад шар айраг шимэн сууна. Мельбурнчууд баяжихын төлөө биш, харин амьдралыг аз жаргалтай өнгөрүүлэхийг л зорилгоо болгоно. авчрах оюуны чадамж, хүчин чадалтай хүмүүс билээ.

Бүтээлч санаа, туршилтууд

Рози Мэй удахгүй доктор хамгаалах гэж байгаа бөгөөд эрсдэлээс айдаггүй, урсгал сөрж амьдардаг догь хүмүүсээр хүрээлэгдсэн Мельбурн шиг хотод амьдрахыг мөрөөдөж байна. Тэрбээр “Яриа, бас санаа нийлэх боловсролтой хүмүүстэй газар амьдармаар байна. Юу хийх гэж байгаагийнхаа талаар бус, юу хийж, туршиж буйгаа хуваалцах хүмүүс надад дутагдаж байна” хэмээн бүтээлч хотуудын талаар судалгаа хийдэг шинжээчдэд ярьжээ.

Түүн шиг дээд боловсролтой, шинэ, содон санаануудаар үргэлж “шатаж” явдаг хүмүүс манай нийслэлд ч цөөнгүй биз ээ. Шинэ санаа сэдэж, шинэ бүтээл төрүүлэгсэд эдийн засгийн өсөлтийг дэмждэг нь жам юм. Үүнээс гадна техник технологийн дэвшлүүд урлаг, хөгжимтэй ямагт мөр зэрэгцэн явдгийг мартаж болохгүй. Учир нь, бүтээлч санаа болгон бие биеэсээ сэдэл авч байдаг. Тэгэхээр манай нийгмийн хувьд уран бүтээлчид, хамтлагууд, дуучдаа хүндэлж, урлагаар дамжуулан санхүүгийн эх үүсвэрээ олох нөхцөл, боломжийг нь тэдэнд бүрдүүлж өгөх хэрэгтэй юм. Тэд ч гэсэн манай улсад эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг авчрах оюуны чадамж, хүчин чадалтай хүмүүс билээ.

Цэнгээнт хотын төв

Мельбурн хот маш чөлөөтэй, урлаг төвлөрсөн хот ажээ. Энгийн өдрүүдэд ч гадуур явж буй хүмүүс нь ямар нэгэн баярын арга хэмжээнд оролцож буй мэт инээмсэглэл цацруулан алхана. Жишээ нь, энд жуулчдад зориулсан хотын аяллыг хөгжмөөр дамжуулан хэрэгжүүлдэг хөтөлбөр байх юм. Хэрэв Мельбурны гудамжинд чихэвч зүүгээд бүжиглэн алхах хүмүүстэй тааралдвал бүү цочоорой. Тэд улиг болсон хөтчийн тайлбарыг сонсолгүйгээр хөгжим, дууны увдисаар Мельбурн хоттой сэтгэл, мэдрэмжээрээ холбогдож буй нь энэ. Мэдээж ажлын өдрүүдэд яарч сандран гүйх хүмүүс ч бас тааралдана. Гэвч амралтын өдрүүдээр Мельбурн шиг зугаа цэнгэлээр цалгисан хот гэж үгүй. Мельбурнчууд юу өмсөж зүүсэндээ санаа зовдоггүй, өөрийнхөө мөн чанараас зугтаадаггүй, энгийн, инээмсэглэлээрээ гоёсон байдлаараа эерэг сэтгэл хөдлөл төрүүлнэ. Гудамжны уран бүтээлчид нь үүний нэг тод жишээ юм.

Бэтси Кэйн гэх бүсгүй Мельбурны төвөөс холгүй амьдардаг аж. Тэрбээр “Би аяга кофе уунгаа уншигчдын буланд суух дуртай. Манай тэр хавьд орон сууцанд зохион байгуулагддаг тоглолт, урлаг, хөгжмийн бүтээлийг ивээн тэтгэдэг олон сайн дурын хүмүүс амьдардаг. Гэхдээ биднийг зөвхөн наргиж цэнгэдэг гэж төсөөлж болохгүй л дээ. Бид нийгмийн идэвхтэй амьдралтай, улс төрийн ажилд ч оролцдог” хэмээжээ.

Өв соёл, хуучин барилгууд

884e9e9d8b5ff43564a2723fcb5cb5b1

Бүтээлч хот нэн түрүүнд өв соёлоо хайрлан хамгаалдаг. Иргэдийнх нь талаас дээш хувь нь бүтээлч салбарт ажилладаг болохоор ч тэр үү, үр хойчдоо өвлүүлэх түүхэн дурсгалыг хамгаалах, сэргээхэд ихээхэн ач холбогдол өгдөг аж. Жишээлбэл, өвөг дээдсийнхээ ан авд хэрэглэдэг байсан бумерангийг /boomerang/ мельбурнчууд өдгөө сувенир маягаар хэрэглэж, олон улс даяар брэнджүүлээд байгаа. Хамгийн үнэтэйд тооцогдох  модон бумеранг 2000 австрали долларт хүрдэг гэнэ. Түүнчлэн Мельбурнд хуучны өв соёлд багтах тоосгон байшин, ажиллагаагүй болсон үйлдвэрүүд, урлагийн төсөл, үйлчилгээний газрын зорилгоор ахин ашиглалтанд орж буй сонирхолтой обьектууд ч байна. Иргэн Жим Салмон “Манай хот дахь хуучны олон барилга шинэ амьдралтай золгоод байгаа. Тэдгээрийг төрөл бүрийн лофт, уран бүтээлчдийн урлан,
ресторан, кафе болгож, шинэ уур амьсгал төрүүлж буй нь хот төлөвлөлтийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж байгаагийн илрэл болов уу” гэв. Мельбурнчууд хуучин трамвайг засч янзлан ресторан болгосон бөгөөд энд зоог барих хүсэлтэй хүмүүс маш олон байдаг аж. Гэхдээ захиалгаа 2-3 сарын өмнө өгөхгүй бол эрэлт хэрэгцээ өндөр, хотын аялал жуулчлалын хувьд ашигтай энэ бизнест амжиж “оролцож” чаддаггүй гэнэ.

Амьдрахад урамтай хорооллууд

“Миний бодлоор алхаж, зугаалахад тав тухтай, дугуй унах талбай, орон зайтай хорооллууд амьдрахад таатай байдаг. Үүнийг ялангуяа үр хүүхэдтэй гэр бүлүүд их хүсдэг байх” хэмээн Эмери гэх залуу бүтээлч хотын амьдрах орчны судалгааны асуултанд хариулжээ. Тэгээд ч иргэд нь онцгой анхаарал хандуулсаар ирсний хүчинд Мельбурныг дэлхий даяар “Цэцэрлэгт хүрээлэнгийн хот” хэмээн өргөмжилдөг юм. Ногоон цэцэрлэгт хүрээлэнгүүдэд амарч зугаалж яваа хүмүүс тэнд хаа сайгүй үзэгдэнэ.

750db4703398d8d07c5e6a60630f6ec3

Иргэдийн нийгмийн оролцоо

Ирээдүйд бүтээлч давхаргын хүмүүс харалган, хувиа хичээгсэд болж хувирч болзошгүй хэмээн зарим шинжээчид үзэж байна. Урлагт анхаарлаа хэт хандуулснаар нийгэмд ээлтэй үйлдэл хийхээ болих магадлалтай гэж тэд болгоомжилж буй гэнэ. Угтаа бүтээлч давхаргын хүмүүсийн бүтээлүүд тухайн улс орны тогтолцоог улам сайжруулахад чиглэгдэх ёстойг судлаачид онцолжээ. Судлаач Ричард Флорида “Бид орчин цагт тохирсон иргэдийн нийгмийн, улс төрийн оролцооны шинэ хувилбаруудыг олж хэрэгжүүлэхгүй бол эдийн засгийн өсөлт, хөгжлийг хязгаарлахаас гадна хүсч буй амьжиргааны өсөлтөө зогсооно” хэмээн анхааруулжээ.

Сүүлийн жилүүдэд олон оронд бүс, хот, дүүргийн түвшний засаг захиргааны бодлогод “соёлын эргэлт” эрчимтэй хэрэгжиж байгаа. Тэдгээр бодлого ямагт дотоодын эдийн засгийн хөгжил, хот тохижилтын сайжруулалт, амьдралын үзүүлэлтийг сэргээхэд чиглэгдэж байна. Улаанбаатар ч гэсэн нийгмийн бүтээлч хөгжлийн шатанд ойрын хэдэн жилийн хугацаанд хүрэх оролдлогоо улам эрчимжүүлсээр байх биз ээ.

Эх сурвалж: Time.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …