Канадын нэг хотод иргэд амиа хорлох нь ихэсч, онц байдал тогтоов

fd0d4779165a7e2cbig
Канадын умард нутгийн ердөө 2000 орчим хүнтэй  Аттавапискат хотын иргэдийн дунд амиа хорлох явдал байн байн гараад олныг гайхшруулж, бүр парламентаар хэлэлцэхэд хүрээд байна. Зөвхөн бямба гарагийн шөнө л гэхэд 11 хүн амиа хорлохыг завдлаа гэж хотын зөвлөлийн тэргүүн Брюс Шишеш хэлээд “Найзууд аа, засгийн газраас тусламж хүсье. Миний хамаатнуудаас ч амиа хорлохыг завдсан хүн байна” гэжээ.

Энэ явдал бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж энэ хугацаанд нийтдээ 101 хүн амиа хорлохыг завдсанаас нэг хүн л амиа егүүтгэж амжжээ.
Амиа хорлогсдын хамгийн залуу нь 11 настай бол хамгийн ахмад нь 71 настай байж. Зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард гэхэд л 28 хүн амиа хорлохоор оролдсон гэнэ.

Хотын зөвлөл онц байдал тогтоож, холбооны засгийн газраас тусламж хүссэн байна. Канадын Холбооны Эрүүл мэндийн сайд Жейн Филипотт тийшээ эрүүл мэндийн дөрвөн ажилтан, таван сэтгэл зүйч илгээжээ.

Энэ хотын иргэдийн ихэнх нь канадын уугуул Кри үндэстэн байдаг юм байна.
Энэ асуудлаар Канадын парламент шуурхай хуралдаан зарлаж Аттавапискат хотод эмч мэргэжилтэн, сэтгэлзүйч, цагдаа зэргээс гадна өөрөөр ямар тусламж үзүүлж олохыг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …