Нилдо Гарсиа гэдэг Мексикийн Монтеррей Метрополитаны умард хэсэгт орших Неуво Леон хотын Эскобедо дүүргийн цагдаа Фэйсбүүкийг замбараагүй хэрэглэснээсээ болж, ажлаасаа халагджээ. Дарга нар нь түүний хөхөө ил гаргаж, автомат буугаа өвөр дээрээ тавьж, албаны машин дотор хийсэн цээж нүцгэн сельфи зургийг олж үзээд дүрэмт хувцасных нь баруун энгэр дээрх цагдаагийн тэмдэгийн дугаараар нь таньж, нэн даруй ийн арга хэмжээ авсан байна. Эх сурвалжийн дамжуулснаар хууль сахиулах байгууллагын ажилтныг ёс зүйгүй аашилсных нь төлөө ажлаас шууд чөлөөлөх арга хэмжээ авсан бол бүсгүйн хувьд ямар нэгэн байдлаар албан ёсны тайлбар мэдэгдэл гаргаагүй байгаа аж.
Мексикийн төвийн бүсийн Морелос дахь Куернавакагийн гурван цагдаа албан үүргээ гүйцэтгэж байхдаа халуун усанд орж, садар самуун агуулга бүхий гэрэл зураг авсан нь баригдаж байлаа.
Нэр нь үл мэдэгдэх шаргал үст бүсгүй цагдаагийн албаны машины арын суудал дээр сууж, цээж нүцгэн зургаа авахуулсан байдаг бөгөөд түүний ард цагдаагийн харуулын нэг машин, хоёр албан хаагч харагддаг байна. Гурав дахь тохиолдол нь бас л цагдаа нартай холбоотой аж. Хэт задгай хувцастай нэгэн бүсгүй цагдаагийн харуулын машины хамар дээр сууж байх бөгөөд хоёр цагдаа хоёр талаас нь налж, гараа өгзгөн дээр нь тавьсан байдалтай зургаа авахуулж, онлайнаар цацсан нь бас л хатуу шийтгэл хүлээсэн гэдэг.
Пуебла хотын цагдаагийн ажилтан эмэгтэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хамтран зүтгэгчтэйгээ бэлгийн харьцаанд орж буй зургаа онлайнаар тарааж байлаа. Албаныхны тайлбарласнаар тэд албан үүргээ гүйцэтгэж, харуул хийж явахдаа албаны машин дээрээ тэр тусмаа олон нийтийн газар дээрх садар самуун сурталчилсан гэнэ.
Эх сурвалж: Zuvsongolt.mn