Халдлага болсон хугацааг буруу хэлжээ

15t2f32oard3gviieglots62re

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын түүхэнд хараар үлдсэн ихэр худалдааны төвд халдсан сарыг буруу хэлсэн талаар “CNN” агентлаг мэдээлэв.

Трамп өчигдөр Баффало хотноо очиж, намын дэмжигчидтэйгээ уулзжээ. Энэ үеэр нэгэн дэмжигч “Хэрвээ та төрийн тэргүүн болбол АНУ-д дахин халдлага гарахгүй гэсэн баталгаа өгч чадах уу” гэж асуусан байна. Уг асуултад Трамп “Бид 2001 оны долоодугаар сарын 11-ний халдлагыг хэзээ ч мартах учиргүй. Гэнэтийн аюулаас ард түмнээ хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно” гэж хариулжээ.

“Аль Кайди” бүлэглэл долоодугаар сард бус есдүгээр сарын 11-ний өдөр Нью Йорк хотноо байрлах ихэр худалдааны төв рүү халдсан билээ. Харин нэгэн иргэн “Та халдлагын үеэр хаана байсан вэ?” гэж асуухад Трамп “Би Нью Йорк хотноо байсан. Ихэр худалдааны төв нуран унах үед цагдаагийнхан болон гал сөнөөгчид хэрхэн ажиллаж буйг замын цаанаас харан зогсч байсан” гэж хариулсан байна.

Эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …