Дуучин Тэйлор Свифт гайхалтай бэлгийн эзэн болсон тухайгаа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэрбээр найз залуу, хөгжимчин Калвин Харрисаас харш бэлгэнд авсан гэнэ. Уг харш 3.55 сая ам.долларын үнэтэй бөгөөд Манхэттен дүүрэгт байрладаг аж.
Тэйлор “Энэ байшин дөрвөн унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, кино театр, усанд сан, хувцасны өрөөтэй. Бүх тавилгыг нь цэвэр модоор хийсэн” гэж ярьжээ. Дуучин бүсгүй 2011 онд 25 сая ам.доллароор Нью Йорк хотноо 27 өрөөтэй харш худалдан авсан юм. Тэрбээр найз залуугаасаа харш бэлгэнд авахаасаа өмнө уг байшинд амьдарч байжээ. Хөтлөгч, дуучнаас “Харрисын бэлэг үнэхээр тансаг юм?” гэж асуусан байна. Энэхүү асуултад дуучин “Тиймээ. Үнэхээр гайхалтай бэлэг. Ийм гайхалтай бэлэг авна хэмээн зүүдлээгүй явлаа. 1989 тоглолтоо амжилттай хийсэн хэмээн энэхүү харшийг надад бэлэглэсэн” гэж хариулжээ.
Эх сурвалж: Shuud.mn