Хэт халууны улмаас 235 хүн амиа алджээ

tm6gner2039qpmk5ehbfc5jj8

Энэтхэгийн зүүн мужуудад хэт халуун өдрүүд үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногт хэт халууны улмаас 235 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээс иш татан “AFP” агентлаг мэдээллээ. Мөн 330 сая орчим хүн ундны усны гачигдалд орж, нэг литр усыг 10-15 доллароор худалдан авч байгаа гэнэ.

Эрх баригчид иргэдийг өдрийн 11.00-13.00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг уриалж, өндөр настан, жирэмсэн эх болон хүүхдүүдийг гэрээсээ гарахгүй, сэрүүхэн газар байхыг зөвлөжээ. Одишье, Теланган болон Эндхра Прадеш мужид сүүлийн тав хоног цельсийн 47.8 градус хүрч халжээ.

Сүүлийн 100 жил тохиогоогүй халуун зун болох магадлалтай байгааг Цаг уурын хүрээлэнгээс сануулжээ. Өнгөрсөн онд тус улсын хэмжээнд хэт халууны улмаас 1895 хүн амиа алдсан юм.

Эх Сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …